Сар шинийн өдрүүдэд ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ үйлчилж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын тогтоолд Автомашины дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.

Харин энэ жилийн хувьд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгсөн тул шинийн 1-3-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Гэхдээ энэ жилийн хувьд цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгсөн учраас дугаарын хязгаарлалт үйлчилж ч магадгүй. Одоогийн байдлаар бидэнд ямар нэгэн чиглэл өгөөгүй байна” гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.162) 2020 оны 02 сарын 15

boloxgvi geed bxad l dugaariin xyazgaar yariad bxiin uchir ni yund bnaa

1  |  0
Linda Mark(105.112.98.178) 2020 оны 02 сарын 14

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 15

khyazgaarlaltaa khiisen ni zuw , tsagaan sar khiikhguy yum chini

3  |  0
Top