Телевиз, радиогийн үндэсний бүтээлийн долоо хоног 2020.02.22-29-нд тохионо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020.02.22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчлан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулахаар болжээ.

Уг шалгаруулалтыг үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд:

1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр

2. Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/

3. Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулж, 10-100 сая төгрөгөөр урамшуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top