Япон улс Хубэй мужид зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

2020 оны 02 сарын 14

“Шалган нэвтрүүлэх болон Цагаачлал, дүрвэгсдийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд үндэслэн хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах хүрээг нэмэгдүүлж, хилийн арга хэмжээг өндөржүүлснээр халдварын эрсдэлээс сэргийлнэ” гэж Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдээллээ.  
 


1. Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөний тоо ихээр нэмэгдсэний улмаас хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай хэмээн үзэж, Японы хилээр нэвтрэхээс 14 өдрийн дотор БНХАУ-ын Хубэй мужид зорчсон гадаадын иргэнээс гадна Зэжиан мужид зорчсон болон тус мужаас олгосон гадаад паспорт эзэмшигч гадаад иргэнийг хүндэтгэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэх боломжгүй болно.

2. Мөн усан боомтоор хил нэвтрэх аялалын усан онгоцны тухайд шинэ төрлийн коронавирусын халдвар тархсан байж болзошгүй сэжигтэй усан онгоцонд зорчиж явсан гадаадын иргэнийг хүндэтгэх шалтгаангүй бол хил нэвтрүүлэх боломжгүй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top