Томскийн мисс таксины жолоочийг зоджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Оросын Томскийн мисс болж байсан бүсгүй Яна Даньковагийн Москвагийн таксинд бүдүүлэг авирлаж байгаа бичлэг цацагджээ. Фитнес дасгалжуулагч бүсгүй таксины жолоочид уурлан, хашхирч, бүдүүлэг авирласан байна.

Очих ёстой газар нь хүргэж өгсөнгүй гэж бухимдсан бүсгүй таксины жолоочийг цохиж, доромжилсон үгээр дайрахад нь жолооч бичлэг хийж авчээ.

Мисс бүсгүй уг үйлдлээ “Би фитнес дасгалжуулагч. Хүмүүсийг хүлээлгэх ёсгүй тул би ажилдаа яарч, хоцрохгүйн тулд такси дуудсан” гэжээ. Тэрбээр мөн таксины жолооч хурдан явж болохоор байхад тэгээгүй, өөр такси дуудах гэтэл захиалгаа цуцлахгүй гэж түүний өөдөөс ч мөн бүдүүлэг авирласан гэж “Инстаграм”-аараа дамжуулан мэдэгдсэн байв.

Томскийн 2013 оны мисс Яна жолооч түүнийг бухимдуулж, доромжилж, бүсгүй уйлахад жолооч инээсээр байсан гэжээ. Мөн уг бичлэг цацагдсаны дараа мисс бүсгүйн амьдрал аймшиг болон хувирсан аж. Сэтгүүлч нар түүний ойр дотнынхныг дагах болж, Янагийн үйлдлийн тухай яриа авахаар тайван байлгахаа больжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.54) 2020 оны 02 сарын 14

Эр нь эм нь Авир Аашаа татаж яваарай! Ялангуяа Ажил Олгогч нар хуу хулгайч нар өөрөөсөө асуу би хэн бэ? Удахгүй Хүүр бооно

0  |  0
ОРОС(202.9.47.26) 2020 оны 02 сарын 14

ИЙМ ЦАРАЙ МУУТАЙ МИСС БАЙДАГ ЮМ УУ ИВАНЫ ЭХНЭР МАРИНА БАЙНА

1  |  0
Зочин(202.9.46.249) 2020 оны 02 сарын 14

Энэ эмэгтэй өөрийгөө нэр хүндгүй болгов. Харин дуугүй даруухнаараа таксины жолооч олны дунд нэр хүндтэй болсон.

1  |  1
Top