C.Чинзориг:"Капитал" банк үл маргах журмаар НДЕГ-ын мөнгийг гаргаж өгөх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /2020.02.13/ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байгаа талаараа мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр энэ үеэрээ "Капитал банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг татаж аваагүй нь С.Чинзориг сайдын алдаа" гэж хэлсэн юм.

Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тайлбар өглөө.

Тэрбээр "2008-2012 онд Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байрлуулсны хүүгээр 47-хон тэрбум төгрөг олж байсан. 2012-2016 онд 260-аад тэрбум төгрөгийн орлого олдог болсон. Орлого ингэтлээ өссөн байхад тэр үеийн удирдлагуудыг буруутгалаа гэсэн юм ярьсан. 2008 оны үед арилжааны банкуудад мөнгө байршуулах нь эрсдэлтэй гэж үздэг байсан. Нийгмийн даатгалын сан хүүгийн орлого олно гэхээсээ өмнө эрсдэлгүй байх нь чухал. 47 тэрбум байсан хүүгийн орлого 260 болж нэмэгдсэн гэдэг нь тийм ч сайхан юм биш. Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс арилжааны банкуудад байршуулах мөнгө нь 6 дахин өссөнөөс л болсон хэрэг. Хоёрдугаарт, "Капитал" банкны байдал хэцүүдэж байгааг мэдсээр байж С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн мөнгийг татаж аваагүй гэдэг асуудлыг яриад байгаа. Намайг  сайдаар томилогдож ирэхэд арилжааны банкуудад нийтдээ 570-аад тэрбум төгрөг байршсан байсан. Үүний 31 хувь буюу 238 тэрбум төгрөг нь "Капитал" банканд байсан. Нийгмийн даатгалын сангийн тодорхой журмуудыг зөрчөөд, жижиг банкинд нийт мөнгөний 31 хувийг байршуулсан байсан нь эрсдэлд орох үндсэн нөхцөл болсон" гэв.

Түүнчлэн "З.Энхболд дарга С.Чинзориг сайд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж Нийгмийн даатгалын сан эрсдэлд орсон гэж ч ярьсан. Тийм гэрээ байх нь байгаа. Гэрээг биелүүлэх нөхцөлгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө буцааж авна гэсэн заалт бий. Гэрээний зүйл, заалтаа дагаж мөрдөхийг Нийгмийн даатгалын сангаас "Капитал" банканд удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч "Капитал" банк гэрээний заалтаа биелүүлээгүй. Монголбанканд ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг үл маргах журмаар "Капитал" банкны хөрөнгөнөөс барагдуулж өгөөч гэдэг хүсэлтийг НДЕГ-аас хүргүүлж байсан. Гэвч Монголбанк "Бидэнд энэ асуудалд оролцох эрх байхгүй" гэдэг хариуг өгч байсан юм билээ. Яагаад гэвэл гэрээг Монголбанктай хамааралгүйгээр хийсэн. Гэрээндээ ямар зүйл болбол үл маргах журмаар НДЕГ-ын мөнгийг гаргаж өгнө гэж заасан ч зөвхөн хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ. Тиймээс Монголбанканд оролцох хуулийн зохицуулалт байхгүй гэсэн. Ингээд л өнөөдрийг хүрч байна" гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөв.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.156) 2020 оны 02 сарын 15

Хөгжил бүр яг үнэнийг хэлжээ. Чинзориг гэж сайдад дуртай нөхөр хариуцлагаа хүлээж албан тушаалын хариуцлага алдсан тул шоронд ор!!!!!! Асар их мөнгө шүү дээ. Бага мөнгө бсан бол тэнсэн ав . Их учир шоронд !!!!!”!!!!!!!

0  |  0

3(119.40.98.177) 2020 оны 02 сарын 14

Шаадаг гар сонгууль өнгөрөнгүүт 461-рүү марш

0  |  0
БАН(202.9.47.26) 2020 оны 02 сарын 14

ЮУ ЁСТОЙ ГЭЖ БУЛААЖ АВАААЧ

1  |  0
zochin(202.180.220.186) 2020 оны 02 сарын 14

Uneheer avah gej huutsulduud tsaad bank ni negent uguhgui baihad yah ve dee, aldsan hun arvan tamtai gedeg ni bolno sh dee kk uls turjuulj busdiig buruutgahdaa Zika l sain bna, henii ch sanaagui bur gaihmaar undesleleer busdiig buruutgaj baidag kk

1  |  0
хөгжил (66.181.166.134) 2020 оны 02 сарын 15

олхиогүй, унхиагүй, овсгоогүй, доожоогүй, мэдрэмжгүй, удаан хөшүүн, мэдлэггүй, санаачлагагүй, чадваргүй, урам зориггүй, арчаагүй, нүдний гал цоггүй, англи хэлээр Цэнгэлтэй адилхан ийм хүн сайд хийж бна. Монгол Улс хөгжих үү?

1  |  4
Top