ҮСХ: Хэвлэлийн бага хурлаа ЦАХИМ хэлбэрээр хийнэ

2020 оны 02 сарын 14

Үндэсний статистикийн хороо 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу ирэх даваа гарагт  нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл хүргэх Хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд  хийх байснаа цуцалжээ. 

Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний Статистикийн хорооноос “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийхээр болсон байна. 

Хэвлэлийн бага хурлын мэдээллийг албан ёсны цахим хуудас 1212.mn болон facebook-ийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар дамжуулан  ирэх Даваа гарагийн 10:00 цагаас хүлээн авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top