YouTube-ийн төрсөн өдөр буюу хамгийн олон үзэлттэй 14 дуу

2020 оны 02 сарын 14

Орчин цагт YouTube суваггүйгээр олон нийтийн сүлжээг төсөөлж болохгүй билээ. Энэ суваг маань 2005 оны хоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

Хамгийн анхны видео нь энэ бөгөөд 84,963,005 сая үзэлттэй, 4,551,094 сэтгэгдэлтэй байна.

Ингээд хайрт YouTube-ийнхээ төрсөн өдөрт зориулан, хамгийн их үзэлттэй 14 бичлэгийг нь толилуулж байна.

2005 он: Тупак Шакур — Life Goes On

129 сая 483 мянган үзэлт.

"Life Goes On" дууны албан ёсны клип. 1996 онд гарсан дуу бөгөөд хүнд хэцүү амьдрал, амиа алдсан найз нөхөд, оршуулгын талаар дуулжээ.

2006 он: Galinha Pintadinha — Infantil animado

599 сая 574 мянга.

Бразилийн анимэ төслийн хүүхдийн дуу. Португал хэл дээр дуулдаг ч англи, испани хэлний хувилбар бас байдаг.

2007 он: Gummibär — The Gummy Bear Song

1.910 тэрбум.

Германы Гуммибер хэмээх цахим уран бүтээлчийн хамгийн алдартай хит дуу.

2008 он: Кэти Перри — Hot n Cold

946 сая.

Tap Tap Revenge, Just Dance тоглоомны саундтрек болсон дуу.

2009 он: Axel F - Crazy Frog

1,998 тэрбум.

2009 онд дэлхий дахин тэр чигээрээ энэ клипийг үзэж байлаа. Гэхдээ YouTube биш гар утсан дээрээ. Хэрэв тэр үзэлтүүдийг тооцсон бол хэдэн тэрбумд ч хүрэх байлаа.

2010 он: Шакира — Waka Waka (This Time for Africa)2,424 тэрбум.

2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны сүлд дуу.

2011 он: LMFAO — Party Rock Anthem1,761 тэрбум.

LMFAO хамтлагийн гол дуу нь Billboard чартын Бүх цаг үеийн дууны 5-д жагссан.

2012 он: "Маша и Медведь" — "Маша плюс каша"

4,226 тэрбум.

Маша охины нэгэн анги маш их хандалт авсан билээ.

2013 он: Кэти Перри — Roar

3,005 тэрбум.

12 сая хувь зарагдсан энэ дуу "Грэмми" шагналын 2 номинацид нэр дэвшиж байв.

2014 он: Марк Ронсон — Uptown Funk

3,774 тэрбум.

Энэ дуу Их Британи, Канадын хит парадыг тэргүүлж, эзэндээ "Грэмми" авч өгсөн билээ.

2015 он: Уиз Халифа — See You Again

4.412 тэрбум.

"Галзуу хурд" киноны 7-р хэсэгт зориулсан энэ дуу ослоор амиа алдсан Пол Уокерийн дурсгалын дуу болон хувирсан.

2016 он: Шакира — Chantaje

2,498 тэрбум.

Дахиад Шакира.

2017 он: Луис Фонси, Дэдди Янки — Despacito

6,628 тэрбум.

Одоогийн байдлаар YouTube-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй видео. Мөн хамгийн их буюу 32 сая лайктай.

2018 он: Maroon 5 — Girls Like You

2,580 тэрбум.

Энэ бичлэгт Галь Гадот, Женнифер Лопес зэрэг олон алдартан оролцож, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөсөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top