“EASY” READY TO COOK - Амт, чанартай монгол, ази, европ хоолыг гэртээ амтлах боломж

2020 оны 02 сарын 14

 

ИХИЙГ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ ЗАВГҮЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТАЙ БОЛСОН ТАНД ЗОРИУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Одоо цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, илүү ажил хэрэгч, хөдөлмөрч байдал зонхилж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт өгөх, их хотын замын түгжрэл зэрэг олон хүчин зүйлээс болж өөртөө болон гэр бүлдээ ч цаг гаргах завгүй нийгэм буй болж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгвэл завгүй, ажил хэрэгч амьдралын хэв маягтай хүмүүст зориулан та бүхний амтархан идэх дуртай монгол, ази, европ хоолыг бэлдэц хэлбэрээр урьдчилан савлан бэлтгэж, айл өрх бүрт захиалгаар хүргэх үйлчилгээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл бэлдцийг захиалаад зааварчилгааны дагуу, хурдан хугацаанд амт чанартай шинэхэн хоолыг гэртээ идэх боломжтой гэсэн үг юм.

 “Easy” Ready To Cook – Үйлдвэрийн давуу талуудыг товч танилцуулахад:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь танд дараах үнэ цэнийг буй болгох болно.
  • Эрүүл, аюулгүй хүнс, шинэ хүнс хэрэглэнэ.
  • Таны цаг хугацааг хэмнэнэ.
  • Нэмэлт зардал гарахгүй ба эдийн засагт тань хэмнэлт буй болно.
  • Хоолны хог хаягдал үүсэхгүй, ганц хоол хийхийн тулд хэдэн том том амтлагч аваад хэрэглэхгүй хадгалаад байхгүй, хуримтлагдаж муудахгүй.
  • Зааварчилгааны дагуу ажилласнаар рестораных мэт амттай хоол хийж сурна, /Хүн бүхэн амттай хоол хийх боломжтой болно.
  • Гэртээ халуун ам бүлээрээ хооллох боломжтой болно.
  • Хүргэлтийн үйлчилгээтэй тулгад уур дэлгүүр гарах зэрэг давуу талыг танд өгч байгаа болно.
  • Мөн нэмэлтээр 100% ГАРААР ТАТСАН ҮХЭР БОЛОН ХОНИНЫ МАХТАЙ БУУЗНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ҮҮД ХААЛГАА НЭЭЖ байгаа юм байн.
  • Баярын дараа үндсэн багц хоолны бэлдэцүүд худалдаанд гарна.

Тус үйлдвэр нь 100% гар аргаар бүх бүтээгдэхүүн, бэлдцээ бэлтгэдэг тул өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хязгаартай гардаг.

Цаг завгүй, хөдөлмөрч хүн бүхэнд зориулав.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, ТаймТаур хотхон, 217-р байр, “Easy Cook” Үйлдвэр

Үйлдвэрийн утас: 77113311, 94059520, 88104631

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top