Монгол Улсад ВАЛЕНТИН нэртэй гурван иргэн байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна.

Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2020 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар "Валентин" нэртэй гурван хүн байна.

Энэ өдөр гэрлэсэн 3240 хос байдгийн 360 нь ижил нэртэй.

Мөн хоёрдугаар сарын 14-нд мэндэлсэн 9236 хүн байгаа бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь ХОСБАЯР гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top