З.Энхболд: Сонгууль болоход гурван сар үлдлээ, БИ АМИА БОДМООР байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /2020.02.14/ мэдээлэл хийж, ажлаа өгч буйгаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Гурван сарын дараа сонгуулийн кампани эхэлнэ. Түүнд төвлөрөх шаардлагатай байгаа учраас өргөдлөө өгч байна. Ерөнхийлөгч өргөдлийг маань хүлээж авна гэж амалсан болохоор өнөөдөртөө (өчигдөр) багтаад өгчих байх гэж бодож байна. Янз бүрийн цуурхал гараад байгаа болохоор албан ёсоор мэдээлэл хийж байна. Эдгээр цуурхалууд бүгдээрээ үндэслэлгүй” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та хаанаас нэр дэвших вэ?

-Хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Би АН дээр ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. Өөрийнхөө тойргоос гадуур АН-ын нийт сонгуулийн ажилд ямар нэгэн байдлаар оролцоно.

-Таны ажлыг хэн авах вэ?

-Миний оронд маргаашнаас (өнөөдөр) хөл бөмбөгийн холбооны Ө.Шижир ирнэ.

-Өвөрхангай аймгаас бэлтгэсэн “Цензургүй сурвал­жилга” нэвтрүүлгийг таныг захиалж хийлгэсэн гэсэн яриа гарсан?

-Би тэр нэвтрүүлгийг үзсэн. Сошиалд бусадтай хуваалцсан. Өвөрхангай аймгийг төлөөлж би УИХ-д найман жил суусан. Та бүхэн одоо санаж байгаа бол миний үеийн гишүүд буюу Г.Батхүү агсан, Д.Лүндээжанцан гээд байна. Бид Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар гишүүн шиг тендер авсан гэж огт сонсоогүй байх. Тэгж тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй юм. Оролцож болох байсан. Гэхдээ аль ч намынх нь улсууд оролцдоггүй байлаа. Сүүлийн дөрвөн жил замбараагаа алдсан байна. Арай хэтэрч байгаа. Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн болохгүй бол тендер олддоггүй ийм балай систем бий болгосон байна шүү дээ. Тийм болохоор би энэ нэвтрүүлгийг зөв гэж үзэж байгаа. Өвөрхангай аймагт АН ИТХ-д нь олонх болж үзээгүй учраас сөрөг хүчингүй байгаад байгаа юм.

-Та УИХ-д хоёр удаа Өвөрхангай аймгийг төлөөлж суухдаа дулааны цахилгаан станц барьж болоогүй юм уу?

-Хамгийн сүүлд дулааны станцын 10 орчим сая ам.долларын төслийг хийлгүүлж байсан. 2012 оноос хойш дахин Өвөрхангай аймгаас нэр дэвшээгүй учраас түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Дулааны станц баригддаггүй байсан шалтгаан нь Өвөрхангай аймгийн МАН-ынхан уурын зуухнуудыг нь хувьчлаад авчихсан болж таарч байна.

-Таныг АН-ын дарга С.Эрдэ­нийг өмөөрч Ерөнхий­лөгчтэй ам зөрсөн гэдэг яриа гарсан.

-Би хэн нэгэнтэй санал зөрж ажлаасаа гарч байгаа юм биш. Би амиа бодмоор байна. Сонгууль болоход гуравхан сар үлдлээ. Түрүүчийн сонгуулиар би улс тойрч онгоцоор явсаар байгаад өөрөө унасан шүү дээ. Одоо бол өмнөх алдаагаа давтахгүйн тулд энэ гурван сар дотроо аль нэг тойргийг сонгож очоод тэндээ бэлтгэл хийх гээд байна.

-Өмнө нь та Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэдэг улс төрийн албан тушаал биш болохоор огцрох шаардлагагүй гэж байсан байх аа?

-Улс төрийн албан тушаал учраас би огцрохгүйгээр ажиллаж болох байлаа. Энэ Өвөрхангайн тухай нэвтрүүлэг гараад надад хамаагүй юмыг надад наагаад байгаа учраас Ерөнхийлөгч “Сонгуулиа бод доо. Энд байгаад байхаар өөрийг чинь янз бүрээр хэлээд байна” гэсэн. Бодвол Ардын намынхан гомдсон юм байлгүй дээ. Юун ч эмзэг юм. Тэгээд ганц нэвтрүүлгээс болоод Ерөнхий сайддаа ховлоод л. Энэ Д.Тогтохсүрэн энэ тэр л яваад байх шиг байгаа юм.

-АН нэр дэвшигчдээс 100 тэрбум төгрөг авч байж нэр дэвших эрхийг нь өгнө гэж байна. Энэ нь 60 тэрбумын гэх асуудлаас ямар ялгаатай юм бэ?

-100 саяын асуудал дээр харин ч АН-ыг сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөгийн хандив авч байгаагаа зарласан анхны нам. АН-аас бусад бүх намын санхүү хаалттай байгаа. АН-ын санхүүг үзвэл хэн гэдэг нэр дэвшигчид хэн хэдэн төгрөг өгсөн нь нээлттэй бий. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж л цуглуулдаг. Манай улсын хуулийн онцлог байгаа юм. Сонгуульд нэр дэвшиж нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй болохоор данс нээлгэж хандив авч болохгүй байгаа. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд аль ч үед хандив цуглуулах эрхтэй. Жишээ нь би 40 дээр нэмэх нь 30 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас АН-д хандив өгөөч гэдэг уриалга гаргасан. Ардчилсан нам хувь хүнээс нэг сая хүртэл, ААН 10 сая хүртэл төгрөгийн хандив жилд нэг удаа авах эрхтэй. Тэгэхээр 70 хувь хүн эсвэл долоон ААН-ээс мөнгө цуглуулаад бүрдүүлж өгч болно. Би хувиасаа нэг ч төгрөг төлөөгүй. З.Энхболдыг УИХ-ын гишүүн болгоё гэвэл АН-д 70 сая төгрөгийн хандив өгөөч гэсэн хүсэлтийг л өгсөн. Ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч албан тушаал худалдаагүй. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн бөгөөд боловсон арга. АН-ын 110 орчим хүн ийм маягаар мөнгөө цуглуулсан. Яг тэр мөнгөө цуглуулдаг хууль эрхзүйн хэсгийг нь би хийж өгсөн юм. Хандив өгсөн хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Тэр хүмүүс ямар нэгэн албан тушаалд очихгүй. Ингэж хандиваа хуулийн дагуу хийхгүй бол энэ ШИНЭ нам шиг юм болох гээд байгаа юм. ШИНЭ намынхан сонгуулийнхаа мөнгийг босгож байгаа бичлэгүүдийг үзсэн үү. Тэгэхээр аль ч улс төрийн намын хувьд хандив гэдэг маш эмзэг асуудал байдаг. Хамгийн гол нь ил тод байх ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй  нөхцөл байдал үүсээд байгаа юм биш үү?

-Үндсэн хууль буцаж үйлчлэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь Ерөнхийлөгч байсан болон одоо байгаа бүх хүн нэг удаа зургаан жилээр сонгогдохоор нэр дэвших эрхтэй. Янз бүрээр тайлбарладаг хүмүүс гарч ирж байгаа юм билээ. Үндсэн хуулийг дагадаг УИХ-ын тогтоолд тодотгол хийх замаар энэ асуудлыг тасалж болно. Н.Энхбаяр, П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарт нэр дэвших эрх нь шинээр үүсэж байгаа.

-Та өнгөрсөн сонгуулиар АН-ыг сонгуульд бэлдээд унагаасан. Дахиад ингээд оролцох нь таны хувьд хэр зохистой юм бэ?

-2012-2016 оны АН-ын сонгуулийн ялагдлыг би хүлээгээд ажлаа өгсөн. Ер нь бол сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй гайгүй байсан шүү дээ. Аль нэг нам нь УИХ-д 65 суудал авах тийм шинж тэмдэг байгаагүй. Бүх төрлийн судалгааг харж болно. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан. Яагаад ялагдсан гэхээр 76 тойрогтой мажоритар сонгуулиар жаахан илүү нь бүгдийг авдаг. Тэр жаахан илүүг 49 хувийн үйл явдал МАН-д өгсөн. Ц.Элбэгдорж бол зорилготойгоор 49 хувийг өгөөд, түүнийг зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас зорилготойгоор ялагдуулсан юм. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол хонзон байх. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн өсийг авсан болов уу. АН-ын 180 мянган гишүүн хохирсон. МАН-д саналаа өгөөд дөрвөн жил сайхан явна гэсэн Монголын ард түмэн бас хохирсон.

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.95) 2020 оны 02 сарын 16

Одоо ороытсон байхөө хө

0  |  0
Zochin(202.179.25.177) 2020 оны 02 сарын 16

Amia bodson iim luivarchidaar Mongol mine 30 jil togluullaa. Odoo ta nariin tsag duussan . Hen ch ta nariig songohgui. Ali ch nam adilhan. Mongol mongolooroo hogjino . Mongoloo gesen zurh setgeltenuud baij l baigaa. Gadaadad gahai shuvuu idej gadnii nom surah chine hotsrogdson! ain

0  |  0
Zochin(202.55.188.86) 2020 оны 02 сарын 14

Ugaasaa l amia bodno gedeg chini omd gugliinhnii zan l daa iim 76 tsugluulgiin maltai oron yaaj hovjih yum be amia boddog Enhbold gui aimgiin tovd baga surguuliin Zahiral oldoh avaas deediin zaya\n

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мод(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мод(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

1  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мод(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Мол(114.129.101.102) 2020 оны 02 сарын 14

Амиа боддог боодогууд монгол улсд хэрэггүй\nИйм заваанмгар бүр хэрэггүй

0  |  0
Болд(122.201.24.208) 2020 оны 02 сарын 14

Чи дахиад АН-ыг унагах юм байна л даа

0  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 02 сарын 14

Чи хэзээнээсээ амиа бодсоор ирсэн учраас унадаг шүү дээ. Төрийн хэчнээн обьектыг үнэгүйдүүлж хувьчилж авсан бэ? Энэ чинь амиа боддогийн чинь нэг жишээ.

0  |  0
сайнбаяр(79.98.214.50) 2020 оны 02 сарын 14

Энэ тэнэгээр УИХ дутав гэж дээ\n

0  |  0
зочин(103.229.120.222) 2020 оны 02 сарын 14

Монголын ард түмнийг бүрэн шившиглэж байгаа урвагч, идэж цөллөсөн Коранобируус Сайханбилэгийг яаралтай ямар зардлаар хамаагүй баривчлах хэрэгтэй.

0  |  0
Cochin(202.131.233.251) 2020 оны 02 сарын 14

muu er drained horn oo gej.....

0  |  0
Иргэн:(66.181.161.98) 2020 оны 02 сарын 14

АН сонгуулийн ялагпдлаа хүлээн зөвшөөрч байх шиг байна. Өнгөрсөн сонгуулиар ялагдалд хүргээд одоо даагаа нэхнэ, давна гэж мөрөөдөж буй бололтой. З.Энхболд ”хэгжүүн” болохоос бус улстөрч бишээ. Салхи хаашаа үлээнэ тийшээ хийсэх ”хамхуул” байх.

0  |  0
Itgel(122.201.22.168) 2020 оны 02 сарын 14

Ardchilsan namiinhan ingej hemleldseneer hen ashgiig ni hurtej buig irged bid harj bna. Erdenetiin 49%-iig turd avsnaar MANGARUUD MANGAS bolj bgaag harj bna. Oyu-tolgoin Dubain heltseliin huvid 34%-iin horongo oruulaltiig Mongol hariutsahaar tusgaj huulichlan batalsan avilgach ikh hurliin gishuud, holsnii uls torch, urvagch Uyanga, Bolorchuluun, Davaasuren, Batzandan, hinshuu Ganbaatar, huvalz Bagabandi, berd Su Batbold nar buruutai.

0  |  0
Итгэл(122.201.22.168) 2020 оны 02 сарын 14

Ardchilsan namiinhan ingej hemleldseneer hen ashgiig ni hurtej buig irged bid harj bna. Erdenetiin 49%-iig turd avsnaar MANGARUUD MANGAS bolj bgaag harj bna. Oyu-tolgoin Dubain heltseliin huvid 34%-iin horongo oruulaltiig Mongol hariutsahaar tusgaj batalsan avilgach ikh hurliin gishuud, holsnii uls torch, urvagch Uyanga, Bolorchuluun, Davaasuren, Batzandan, hinshuu Ganbaatar, huvalz Bagabandi, berd Su Batbold nar buruutai.

0  |  0
1(119.40.103.6) 2020 оны 02 сарын 14

Зи худлаа ярьж байна. ЕТГ-аас хөөгдчихсөн шүү дээ.

1  |  0
Хэтний гал(66.181.161.115) 2020 оны 02 сарын 14

Зөв амжилт хүсье. Өврийн хангайд бас өнөр монголдоо өнгөт хувьсгал хийгээрэй. Эрх баригчдыг зайлуул

0  |  1
двойка(64.119.25.143) 2020 оны 02 сарын 14

энэ лалар

1  |  0
Зочин(66.181.161.38) 2020 оны 02 сарын 14

Зика амиа л бодно доо

1  |  0
яүёхши(87.98.233.150) 2020 оны 02 сарын 14

энэ гурван сар дотроо аль нэг тойргийг сонгож очоод тэндээ бэлтгэл хийх гээд байна. Гэншүү. Ер нь бол 3 сар худлаа пиар хийгээд гарчихна гэж бодож байгаа хүнийг иргэд сонгохоо больсон шүү. Одоо бол иргэд Энэ нэр дэвшигч өнөөдрийг хүртэл хийсэн бүтээсэн юу байна, боловсрол, шудрага тууштай зан, улс төрийн мэдлэг, зарчим, ямар итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг нь үнэлж дүгнэж сонгох тийм сонгогчийн боловсролтой болсон гэж боддог.

0  |  0
Зочин(66.181.161.54) 2020 оны 02 сарын 14

Манай хүн ч ерөнхийлөгч болчих санаатай даг шүү

0  |  0
Иргэн(49.164.76.210) 2020 оны 02 сарын 14

З.энхөолд

0  |  0
Зочин(202.131.248.246) 2020 оны 02 сарын 14

Энэ одоо юу хийсэн болоод бусдыг муулдаг байнаа нүдэнд хүйтэн муу хүн, Яаж өөрийгөө сонгогдоно гэж бодоо вэ, Ард түмнийг басаж доромжилж болохгүй дэ\n

1  |  1
Зочин(66.181.179.212) 2020 оны 02 сарын 14

ККК... ЭЭ ХӨӨРХИЙ ДӨӨ... ЭНЭ ОДОО УИХ-д МОНГОГДОХ УУ...??? МӨРӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХ БИШ ДЭЭ....●●●

1  |  1
Top