ШУУРХАЙ: Япон улсад коронавирустэй өвчтөн нас барлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Япон улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирустэй өвчтөн нас барсан тохиолдол анх удаагаа бүртгэгджээ.

Нас барсан өвчтөн нь Канагава мужийн харьяат 80 настай эмэгтэй байжээ. Дээрх өвчтөн нэгдүгээр сарын сүүлээр эмнэлэгт хандан улмаар коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон юм.

Хэдийгээр өвчтөний биеийн байдал харьцангуй тогтвортой байсан ч уушгины архаг үрэвсэлтэй байсан тул хүндэрч улмаар амьсгал хураажээ.

Одоогоор тус улсын эрэгт зангуугаа хаясан “Даймонд Принцесс” хөлөг онгоцонд зорчиж явсан 218 хүнээс коронавирусийн халдвар илрээд байна.

Харин Япон улсад энэ вирусээр 28 хүн оношлогдож, нэг хүн амиа алдан, есөн хүн бүрэн эмчлэгджээ.

Эх сурвалж: Japan Today

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top