Ц.Ганзориг: Түрээс, зээлийн хүүгийн дарамтаас гарах гарц хайж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13


“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлэхээр болсонтой холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр /2020.02.13/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдрөөс эхлээд цагаан сарын баярыг тэмдэглэхийг уриалсан реклам, зар сурталчилгааг зогсоосон. Хүнсний захуудыг хаагаагүй, орон нутгийн замыг хаах, хязгаарлах шийдвэр гараагүй байна. Тийм болохоор хүнсний хомсдол үүсэх, үнийн хөөргөдлийг бий болгосон худал мэдээлэл итгэхгүй байх хэрэгтэй байна. Төр, засгаас цаг алдалгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн /2020.02.13/ хуралдаанаар түрээс болон зээлийн хүүгийн дарамттай холбоотой асуудлаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн. Түрээс болон зээлийн хүүгийн дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар ярилцаж байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneglel(139.5.217.202) 2020 оны 02 сарын 13

za odoo boliochee dee.heden languu tvreeslegch tvreesee tolij chadahgyi geed odoo ulsaas mongo ogoh hereguu dee.ter tvreesvvlij ezed ni tvreesee bagasagaj ogbol bolin ch dee.ter tergui zad baijsan hvmvvs ch dee..neg meter kb talbai say togrog geed l bodoo.ugaasai turj vhehgui bayun hvmvvs ch dee..

1  |  0
Top