Бразил улсаас анагаах ухаанд бүртгэгдээгүй НУУЦЛАГ ВИРУС илэрлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Бразил улсын Белу Хоризонте хотоос  эрдэмтэд нэгэн шинэ төрлийн нууцлаг вирус илрүүлжээ.

Бразилын Минас Герайсын холбооны сургууль, Францын Ай Марсель их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг хоёр сар судалсны эцэст уг вирусийг илрүүлсэн байна.

Хамгийн сонирхолтой нь, дээрх вирусийн 90 хувь нь өмнө нь анагаах ухаанд огтхон ч мэдэгдэж байгаагүй аж. Бусад вирустэй харьцуулан судлахад ижил төстэй шинж тэмдэг илрүүлж чадаагүй байна.

Эрдэмтэд дээрх вирусийг “Яравирус” гэж нэрлэжээ. Яра гэдэг нь уугуул Бразилчуудын домогт нуурын лус савдаг юм.

Одоогоор эрдэмтдийн баг вирус илэрсэн Пампулья нуурт үргэлжлүүлэн судалгааны ажлаа үргэлжлүүлж буй аж.
 

Микроскопоор шинэ төрлийн "Яравирус"-ийн харагдах байдал


“Хэдийгээр өмнө нь анагаах ухаанд мэдэгдэж байгаагүй ч вирусийн бүтэц, генийн шинж чанар зэргийг судалж байна. Одоогоор хүн эсвэл амьтанд халддаг, хүний биед аюул тарих шинж чанартай юу гэдгийг тогтооно” гэж “Минас Герайс”-ын их сургуулийн дэд профессор Жонатас Абрахау ярьжээ.

Шинэ вирус нь 80 нанометр хэмжээтэй хүний үснээс 0.1 хувиар нарийн аж. Үүнтэй холбоотойгоор Бразил болон Францын Анагаах ухааны хүрээлэн анхаарал хандуулж, судалгааны ажилд хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: New York Post

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(122.201.22.217) 2020 оны 02 сарын 14

Дэлхийн хүн амыг цөөлөх гэж үйлээ үзэж байх шиг байна доо. Гэнэтхэн шинэ вирус гарч ирээл тэрийг нь дисковер болэ энэ тэр.

0  |  0
Zochin(192.82.74.235) 2020 оны 02 сарын 13

7655

0  |  0
Top