Шилийн Богд чиглэлийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ХОРИГЛОЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргаж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо.

Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор "Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй" хэмээн захирамжид онцолжээ. 

Захирамжийн дагуу Шилийн Богд уул чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөнийг зогсоож байна. 
 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.9.40.166) 2020 оны 02 сарын 13

220к ресиденс хотхонд 4 өрөө байрыг ОНЦГОЙ үнийн саналаар худалдана.Та 25,000$ үнэтэй дулаан зогсоол үнэгүй ав !!!\nТа шууд залгануу 8869-8877\n”Түгжирлээс зугтаж, Төвд амьдарая ”\n | 123м2 | 4 өрөө | 9-р давхарт | Шинэ байр|

0  |  0
Top