Хубэй мужийн намын хорооны даргыг томилжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Коронавирусийн тархалтын голомт болсон Хубэй мужийн намын хорооны даргаар өмнө нь Шанхай хотын намын хорооны даргаар ажиллаж байсан Йен Ёныг томилсон тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

БНХАУ-ын Коммунист намын төв хороо түүнийг өвчний голомтод тархалтын хэмжээг бууруулах, шинэ тутам хөгжүүлсэн вакциныг турших, эдгэрэлтийн түвшнийг дээшлүүлэх зэрэг даалгаврыг өгсөн байна.

Одоогийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужид одоогийн байдлаар 48.2 мянган хүн өвчилж, 1310 хүн амиа алдан, 3441 хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top