Ч.Чимэдбат: Хүүгийн аав холбогдож, бие нь сайжирсныг хэлсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Тээврийн цагдаагийн албаныхан зургаан настай, хүнд өвчтэй хүүгийн амийг аварсан мэдээ хүн бүхний сэтгэлийг хөдөлгөжээ. 

Сонгинохайрхан дүүргийн "Хилчин" хотхоноос ХӨСҮТ хүртэлх замын хөдөлгөөнийг зохицуулж, 13 минутад хүүг эмнэлэгт хүргэснээр амийг аварч чадсан юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн клиник эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Хүнд өвчтэй үхлүүт байсан 6 настай охиныг 13-хан минутад сэхээн амьдруулах тасагт авчрахад тусалсан Тээврийн цагдаагийн хамт олонд талархсанаа илэрхийлье. ХӨСҮТ-ийн түргэний машин хоёрдугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очив. Ид түгжрэлийн цаг таарсан. Гэвч охин сэхээн амьдруулах тасагт очиход 20 минут ч тэсэхээргүй байсан учраас Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутад охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа. Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархсанаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсэж байна. Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Хүний амь аварна гэдэг, тэр дундаа зургаахан настай хүүхдийн энэ хорвоод ээж, аавтай нь үлдээнэ гэдэг юутай харьцуулшгүй их буян билээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.


Болсон явдлын талаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Зургаан настай хүүгийн амийг аварсан танай хамт олонд баяр хүргэе. Тухайн үед ХӨСҮТ-өөс тан руу холбогдсон гэсэн үү?

-Хоёрдугаар сарын 11-ний 21:10 минутад ХӨСҮТ-өөс миний утас руу холбогдож, “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Хилчин" хотхоны ойролцоо өрхийн эмнэлэгт зургаан настай хүүгийн биеийн байдал маш муу байна. Бидэнд 20 минутын хугацаа байна. Хүүгийн биеийн байдал минутаар хэмжигдэж байна” гэсэн мэдээллийг өгсөн. ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн төвийн автомашин хаана явж байгааг асуухад “Жолоочоосоо асуучхаад, эргээд холбогдъё” гэсэн. Энэ хооронд Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Гэрлэн дохио хариуцсан байцаагч, Ахмад М.Мөнгөнтулгатай холбогдож, учир явдлыг хэлсэн. "Хилчин" хотхоноос хүүг авахаар явж байх хооронд хотын төв явах чиглэл рүү буюу баруунаас зүүн рүү явах чиглэлийн хөдөлгөөнийг сийрэгжүүлэх, эрчимжүүлэх арга хэмжээг давхар авч байсан. М.Мөнгөнтулга болон Тээврийн цагдаагийн албан хаагчид бүхий л боломжоороо замын хөдөлгөөний яаралтай бүх арга хэмжээг авч, 13 минутын дотор "Хилчин" хотхоноос ХӨСҮТ рүү хүүг аваачсан.

-ХӨСҮТ болон хүүгийн эцэг, эх тантай холбогдсон уу?

-Тухайн өдрийн орой 22:44 минутад ХӨСҮТ-өөс холбогдож, “Тээврийн цагдаагийн алба хаагчдын тусламжтайгаар хүүхдийн амь насыг аварч, сэхээн амьдруулах тасагт яаралтай эмчилгээг хийж байна. Хүүхдийн гэр бүлийн зүгээс болон ХӨСҮТ-ийн зүгээс танай хамт олонд талархал илэрхийлж байна” гэсэн. Харин өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны 17:30 минутад хүүгийн аав А.Шинэцаг холбогдож, “Хүүхдийн маань бие сайжирсан. Одоо л утсаар ярих боломжтой болж байна. ХӨСҮТ-өөс өөр рүү тань холбогдож, яаралтай арга хэмжээг авсан байна. Хүнд үүнээс илүү тусална гэж юу байх вэ. Маш их баярлалаа” гэсэн.

-Замын хөдөлгөөнд ямар зохицуулалтыг хийсэн бэ?

-Нийслэлийн төв замын хөдөлгөөнд 70 гаруй камер байдаг. Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс зарим гэрлэн дохиог удирдаж болдог. Хөдөлгөөний ачаалал их байгаа учраас замын хөдөлгөөнийг огцом хоосруулж болохгүй. ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн автомашин "Хилчин" рүү явж байх хооронд нөгөө урсгалаа чөлөөлж байсан нь хурдан явахад тус болсон.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.140.179) 2020 оны 02 сарын 14

Ер нь бол баинга бид бүгдиин төлөө баидаг хүмүүс баярлалаа

0  |  0
Aha(202.126.89.161) 2020 оны 02 сарын 14

Mash saihan medee baina hurim nairiin mashin yavuulah gej gerlen dohio gatsaadgaa bolichvol taarna shuu harin

1  |  0
G(103.57.95.48) 2020 оны 02 сарын 13

Huu ymuu ohin ymuu medrel n muudtsan teneg setguulchee

0  |  0
Зочин(192.82.70.147) 2020 оны 02 сарын 13

Хүү гэж нэг бичээд охин гээд бас энд тэнд нь гарч ирээд байх юм. Сэтгүүлч ээ бичиж буй мэдээлэлдээ анхаараач ээ.

1  |  0
Баясгалан(66.181.169.70) 2020 оны 02 сарын 14

Сайхан мэдээ байнаа баяр хүргие.Хүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж чадвал болохгүй зүйл гэж байхгүй гэдэг үнэн шүү эмнэлэг цагдаа бүгдэд нь ажлын амжилт хүсие\n

3  |  0
Zochin(202.9.47.63) 2020 оны 02 сарын 14

Bayar hugie zamin tsagdaagin bolon holbogdoh buh humuust ene shan uilest oroltsson buh humuusit talarhay . Jolooch nartaa yrialmaar sanagdaad bgin zamin tsagdaa naraa neg udaa ch bayaraar gesen ger buld ni amaraj tsagdaagui durmeer yavbal shan uils bolno do

2  |  0
Зочин(202.21.108.212) 2020 оны 02 сарын 14

сайхан хэрэг бна тээврийн цагдаагынханд талархал дэвшүүлье

3  |  0
иргэн(72.52.87.83) 2020 оны 02 сарын 14

Сайхан мэдэ байна. Баяр хүргэе

3  |  0
zochin(64.119.16.130) 2020 оны 02 сарын 14

yamar mundag yum be ger buld eruul enkh az jargaliig husie ikh bayarlalaa

3  |  0
Dary(103.57.93.216) 2020 оны 02 сарын 14

Bayar hurgee!

3  |  0
баярлалаа(192.82.72.183) 2020 оны 02 сарын 14

ЗЦагдаа нарт баярлалаа.

3  |  0
Top