Аав, ээж нь хүүхдүүдээ тооноор гаргаад, өөрсдөө галд амиа алджээ

2020 оны 02 сарын 13

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнгөрсөн шөнө /2020.02.13/ гурван хүн гэртээ шатаж, нас барсан осол гарчээ.

“Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн "Хишиг" хорооллын задгайд байх иргэн Э-гийн гэр шатаж байна” гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ослын газар очиж, галыг унтраасан ч гэрт байсан таван иргэний гурав нь галд амиа алдсан байжээ.

Гал түймэрт 33 настай, эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Э, 14 настай, эмэгтэй Х нар өртөж, нас барсан. Гэрийн эзэн Э гал гарах үед 12 настай хүү, гурван настай охиноо гэрийн тооноор гаргаж, амийг нь аварсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ff(103.57.95.48) 2020 оны 02 сарын 13

Um sain amgalan boltugai

1  |  0
Зочин (103.229.121.198) 2020 оны 02 сарын 13

Ум ма ни бад мэ хум.

1  |  0
Зочин(103.14.37.6) 2020 оны 02 сарын 13

Хүн сандар ахаараа хэцүү. Ханаа өргөж болоогүй юм байх даа. Манасан болохоор хэцүү юм болов уу

0  |  0
К(43.242.243.23) 2020 оны 02 сарын 13

Эвиидээ

0  |  1
zochin(64.119.16.130) 2020 оны 02 сарын 13

yamar pizda nar ur huuhed eejiigee zodood yamar ni ingeed horwoogoos yawchihaa hoorhii do mundag humuus yum ur huuhedee hairtai bolohoor amia ogch bna.

4  |  0
Mgi(66.181.160.120) 2020 оны 02 сарын 13

Ямар ч хэцүү юм бэ маш харамсалтай юм болжээ эмгэнэл илэрхийлье

2  |  0
dfgt(66.181.169.70) 2020 оны 02 сарын 13

aimshigtai yamar haramsaltai yum bee\n

1  |  0
Top