Өвөр Монголд коронавирусийн халдварын тохиолдол 61-т хүрлээ

2020 оны 02 сарын 13

Өвөр Монголд шинэ төрлийн коронавирус буюу ”Covid-19”-ийн халдвар авсан тохиолдол 61 гарчээ.
 

Өнөөдөр /2020.02.13/ өглөө 09.00 цагийн байдлаар Өвөр Монголд “COVID-19”-ийн халдвараар шинээр оношлогдсон 1 тохиолдол, шинээр нэмэгдсэн сэжигтэй тохиолдол 3 бүртгэгдсэн байна.

2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “COVID-19” халдвар авсан гэж оношлогдсон Яачи гэх эмэгтэй Эрээн хотод өнөөдрийг болтол “COVID-19” халдвараар бүртгэгдээд байсан цорын ганц тохиолдол бөгөөд энэ сарын 6-нд эдгэрч эмнэлгээс гарснаас хойш Эрээн хотод өвчний тохиолдол шинээр бүртгэгдээгүй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top