ШУУРХАЙ: Олимпын наадмыг цуцлах, хойшлуулах асуудал байхгүй

2020 оны 02 сарын 13

Ирэх долоодугаар сарын 24-нд эхлэх “Токио 2020” зуны олимпын наадмын Зохион байгуулах хороо, ОУОХ-ны бэлтгэл ажлыг шалгах хэсгийн хамтарсан хурал өнөөдөр /2020.02.13/ Токио хотод эхэллээ.

Хоёр хоног үргэлжлэх тус хурлаар олимпын наадмын тэмцээн, уралдаан болох спортын танхим, цогцолборуудын барилга, засварын ажил зэрэг бэлтгэл ажлын талаар хэлэлцэх юм.
 

Зохион байгуулах хорооны тэргүүн, Японы Ерөнхий сайд асан Мори Ёширо Хятадад гарсан коронавирусийн халдварын талаар “Токиогийн олимпын наадмыг цуцлах, хойшлуулах талаар ямар ч яриа гараагүй гэдгийг дахин мэдэгдье. Бид Засгийн газартай хамтран ажиллаж, бэлтгэл ажлаа хангаж байгаа” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
галаа(202.126.89.235) 2020 оны 02 сарын 13

олимийн гэдэггүй, олимпийн гэдэг юм шүү.

0  |  0
олимпийн(103.212.116.32) 2020 оны 02 сарын 13

эргүү минь Олимийн гэж бичдэг шүү малаа

0  |  0
Top