Алина Загитова дасгалжуулагч болох хүсэлтэй

2020 оны 02 сарын 13

Түр хугацаагаар тэмцээн, уралдаанд орохоо зогсоогоод байгаа Олимпын аварга Алина Загитова дунд сургуулиа төгсөөд, Оросын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын их сургуульд (Российский государственный университет физической культуры, спорта, молодежи и туризма) суралцах гэнэ.
 


“Tatler” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Алина “Элсэлтийн шалгалтдаа бэлтгэж байна. Этери Георгиевна багш шигээ дасгалжуулагч болж, шинэ аваргуудыг бэлтгэхийг хүсэж байна” гэж ярьсан байна.
 


Тус сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүрэнд Тутберидзегийн шавь Алена Косторная, Анна Щербакова, Александра Трусова, Алина Загитова нар зургаа авхуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top