ӨГЛӨӨНИЙ НИЙТЛЭЛ: Анхдагчид намаа тараахыг хүсээ юу!

2020 оны 02 сарын 13

Монгол Улсад ардчиллыг үүсгэн байгуулалцсан гэх нөхөд С.Зоригоос бусад нь бүгд л том том хувьсгал яриад энх тунх аж төрж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж гээд бүгд л бий. Гэтэл яагаад өдрөөс өдөрт доройтож, бараг тарж байгаа Ардчилсан намдаа анхаарал хандуулахгүй байгаа нь хэний ч сонирхлыг татаж байна. Анхаарал, халамж хандуулах нь бүү хэл намаа тараахыг хүсэж, эсрэг турхирч байгаа нь бүр ч анхаарал татна. 

Акулууд Ардчилсан намд эрс шинэчлэл хийж ахин шинээр бий болгохгүй бол цааш алхахгүй гэдгийг олж харчихаад ийнхүү зайнаас турхирч суугаа бололтой. Тэр тусмаа С.Эрдэнийн үед нэг мөр тараачихаад ахин шинээр байгуулах сонирхол тэдэнд байна.  

Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ “Ганц нэгэн хүн намаас гарснаар нам тарчихдаг зүйл биш. Би АН-ын дарга, лидер хүн” хэмээн ярьж сууна лээ. Хадаж ойлговол, тэргүүлэгч манлайлагч гэх утга мөн боловч монголжуулан утгачилбал биш аж. Үүгээрээ бол УИХ дахь бүлгээ тараачихаад, намынхаа гишүүдийг өдөрт л хэдэн арваар нь алдаж байгаа хүнийг лидер гэх аргагүй. Өөрөөр хэлбэл, намынхаа гишүүдэд нулимуулж, өдөр бүхэн “гэр”-ийнхээ хаалгыг савуулж суугаа хүнийг яагаад ч лидер гэж хэлж чадахгүй. Айл гэрээр авч үзвэл бодлогогүй байж өрхийн тэргүүн хэмээн өөрийгөө өргөмжлөх хэрнээ бас дээрэлхүү нэгний дүр зураг л санаанд буух аж. Ийм өрхийн тэргүүнтэй айлаас үр хүүхэд нь амьжрахын эрх даган мөр мөрөө хөөхөөс өөр аргагүй. Мөн өөрөө орлогогүй байж үр хүүхдүүдээсээ мөнгө нэхэж дарамталдаг дүр зураг ч энэ айлд бий. Тухайлбал, АН-ын ҮЗХ-ны гишүүн байхын тулд улирал бүр гишүүдээсээ гурван сая төгрөгийн татвар авч байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд олон сая төгрөг авч байгаа зэргээрээ адил төстэй. Тиймдээ ч намынх нь гишүүд татвар гувчуур авлига их байгааг хэвлэлээр хэлээд хаалгаа савж одсон. Ийм хүн лидер хэмээн суух ч бас нэг тиймхэн. 

Нэг талдаа дэлхий нийтийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн үзэл суртахуун гээд олон зүйлээс харж байхад шинийг эрэлхийлж байгаа нь илт. Тодотговол, шинэ нийгэм, улс төрийн шинэ бүтцийг хүсэх болсон нь юу юунаас тод харагдаж байна. Өнөөдөр өөрсдийгөө “дархан түшээ”, “туршлага бүхий улстөрч” хэмээн нэрлүүлэх болсон нөхөд, “олон жилийн туршлагатай ууган нам”, “ил тод ардчилсан” гэх мэт шошго наасан улс төрийн хүчнүүдээс уйдсан хэрэг. Харин энэхүү эрэлхийллийн орон зайд улс төрийн хуучин кадруудаас бүрдсэн гуравдагчид өөрсдийгөө тавьж эндүүрээд байгаа нь харамсалтай. Гэтэл иргэд сонгогчид өнөөгийн парламентад суудалтай намууд ч биш, өөр бусад намууд ч биш ерөөсөө цоо шинийг хүсэж эрэлхийлж байна. Дэлхийн олон оронд ийм хандлага байгааг улс төр судлаачид хэлдэг.

Тэгвэл улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллагуудын дүнгээс түүвэрлэн харвал иргэдийн 60 гаруй хувь нь аль нэг улс төрийн намд огт итгэдэггүй гэсэн бол дунджаар 10 гаруй хувь нь МАН, АН-д итгэл үзүүлж, мөн 10 хүрэхгүй хувь нь МАХН-д, 3-7 хувь нь бусад намд итгэл үзүүлж байгааг дурджээ. Нийгэм сонгогчдын 60 гаруй хувь нь аль ч улс төрийн намыг дэмждэггүй гэсэн болохоос биш гуравдагчдыг дэмжинэ гэсэн үг огт биш. Тэгвэл дээрх судалгааны байгууллагуудын нэг буюу “МЭК” компаниас ард иргэдийн дунд явуулсан сүүлийн үеийн судалгаануудыг авч үзье. Тэд Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 800 иргэний дунд түүврийн аргаар судалгаа явуулжээ. Аль ч намыг голчлон дэмждэггүй иргэд хоёр жилийн өмнө 28 хувь байсан бол өнөөгийн байдлаар огцом нэмэгдэж 70 хувийн босго давжээ. Тэгвэл өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2017 оны долоодугаар сард судалгаанд оролцсон иргэдийн 28 хувь нь нам дэмжээгүй бол 2018 оны  08, 09 дүгээр сард 40 хувь, 10 сард 47 хувь, арваннэгдүгээр сард 48 хувь, арванхоёрдугаар сард 51 хувь, 2019 оны нэгдүгээр сард 70 хувьд хүрчээ.

Өдгөө парламент 64 суудалтай төрийн эрх барьж буй МАН, сөрөг хүчний байр сууринд 10 хүрэхгүй суудалтай АН, ганцхан суудалтай МАХН нэртэй ч байр суурьгүй нэгэн нөхөр, бие даагч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Аливаа зүйлийг дангаараа шийдэх бүрэн эрх бүхий МАН нийгэм эдийн засагт олон талт ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч рейтэнг маш муу байна. Иргэдийн дунд “Та улс төрийн аль намыг дэмжиж байна вэ” гэсэн судалгааг өнгөрөгч 2018 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл 10 гаруй удаа явуулахад эрх баригч МАН-д иргэдийн 11-29 хувь нь итгэл үзүүлжээ.

Тэгвэл сөрөг хүчин АН-д иргэдийн 15 хувь нь итгэл үзүүлсэн дүн гарчээ. Аль ч парламент, аль ч Засгийн газрын үед сөрөг хүчин рейтэнг өндөр явж ирсэн түүхтэй. Гэтэл урьд өмнөх парламент, Засгийн газрын үеийн судалгаануудын дунджаас авч үзэхэд өнөөгийн сөрөг хүчний рейтэнг харьцангуй бага үзүүлэлтэй байгаа нь өнөөх л улс төрийн намд итгэх иргэдийн итгэл алдарсных биз ээ. Судалгаанаас харахад өдгөө парламент бүрдүүлж байгаа хоёр намд үзүүлэх үнэлгээ ийм байна. Тэгэхээр дундын орон зайд үлдэж байгаа 60 гаруй хувийн үнэлгээ хаашаа орох вэ гэхээр гуравдагч этгээдүүд бидэнд үзүүлж буй итгэл гэж гөрдөж байна. Харин судалгаанаас авч үзэхэд өнөөх гуравдагч хэмээн цээжээ дэлдэх МАХН-д нийт 10 гаруй удаагийн тандалтаар иргэдийн 4-9 хувь нь итгэл үзүүлсэн нь харагдана.

Тэгвэл огт парламентад суудалгүй ШИНЭН, МҮАН тэргүүтнүүдэд ердөө 3,4 хувийн итгэл үзүүлж байна. Үүнээс харвал гуравдагчдын өөртөө наах гээд байгаа иргэдийн 60 гаруй хувийн итгэл бол цоо шинэ зүйл рүү тэмүүлж байгаагийн нэг хэлбэр гэдгийг судалгаанаас харж болно. Тэгвэл УИХ-ыг тараах тухай асуудал цагийн цагт хөндөгдөж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ асуудал эрчимтэй яригдаж ирсэн. Үүгээр ч зогсохгүй дөнгөж парламентын босгоор давсан түшээд хүртэл “парламент ажиллах эрх зүйн чадамжгүй боллоо, тараая” гэх байр суурийг олон удаа давтах боллоо. Нөгөө талаас Ерөнхийлөгч маань гурван ч удаа парламент тарахыг шаардсан. Иргэд олон нийтийн хувьд элдэв жагсаал цуглаан дээр УИХ тарахыг шаардаж байгаа гээд олон хүчин зүйлээс харахад парламент тараах сонирхол нийгэмд өндөр хувьтай байна гэсэн үг. Тэгэхээр улс төрийн намуудаас, тэр тусмаа МАН, АН хэмээх хоёр хүчнээс бүрдэж буй УИХ-ыг тараах эс тараах тухай “МЭК” компанийн судалгаанаас авч үзэхэд 2018 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл гурван удаагийн тандалт судалгаа явуулахад 70-75 хувь нь УИХ тарах шаардлагатай гэж үзсэн бол 14-16 хувь нь тарах шаардлагагүй гэж үзжээ. Харин 11-14 хувь нь огт мэдэхгүй гэсэн байна. УИХ тараах хүсэлтэй иргэдийн хувь хэмжээ өндөр байгаа нь өнөөх л улс төрийн намуудад итгэх итгэлийн нэгэн үзүүлэлт мөн.  

Үүнийг ч Ардчилсан намын акулууд, анхдагчид эрт гадарласан учраас намдаа анхаарал хандуулахгүй байна. Тийм дээ ч С.Эрдэнийн үед намаа дампууруулаад эргэн шинээр зохион байгуулах бодлого байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 02 сарын 17

Гол өрсөлдөгчөөсөө сална гэж битгий горьд, цаг нь ирэхээр АН төрийн эрхэнд гарах нь тодорхой одоо бол та нар ард түмний толгойг хангалттай эргүүлчихсэнбайгаа энийгээ мэдээд ихл бяртай байх шиг гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм хуулийн хариуцлага хүлээн хэрэг хийсэн хүмүүс өр төлөөсөө төлөх болно

0  |  0
Бат(202.9.46.93) 2020 оны 02 сарын 14

Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн шинэ намыг сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

0  |  0
zochin(122.201.31.71) 2020 оны 02 сарын 13

AN sonoson genelee

0  |  0
ondor nastan eh(182.160.36.237) 2020 оны 02 сарын 13

mash ih itgej baisan. odoo bol ugui ee. zail aa.

0  |  0
ЭБА(192.82.65.93) 2020 оны 02 сарын 13

ЭД НАР БҮГД Л ГУДАМЖНЫ НӨХДҮҮД БАЙСАН Ш ДЭЭ

0  |  0
христ(192.82.65.93) 2020 оны 02 сарын 13

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж эд болоэ бусад нөхөд гудамжний хулгайчуудыг төр авахдаа ашиглачихаад одоо өөрсдөө ХУВАЛЗ болчихоод, өөрөөр хэлбэл туйлын зорилгоо биелүүлсэн учир гайг өөрсдөөсөө холуур өнгөрөөх бодлого барьж байгаа нь энэ дээ.

0  |  0
иргэн(64.119.23.146) 2020 оны 02 сарын 13

Хулгайч луйварчидаар дүүрсэн нам

0  |  0
man(103.212.117.151) 2020 оны 02 сарын 13

idej idej odoo no ni ilreh gd bgaamuu..MANAN 2 namiig buulgaj idsen uusniigni tulvvleh heregtei

0  |  0
Zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 13

Xulgaichuud

0  |  0
Top