ЭМЯ: Хувийн чатаар ирж байгаа дуут мессеж худал, ташаа мэдээлэл

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

2020 оны хоёрдугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн /СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсэж буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно.

Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байна.

Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулъя!!!
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.156) 2020 оны 02 сарын 13

Пиар олон нийтийн санаа бодол яах вэ Ундсэн ажлаа л хиймээр Эмч нараа сайн амраах аюулгуй байдлыг хангах цалин урамшуулал гэх мэт Би л гэхэд жишээлвэл тэр чаат маатыг узээ ч угуй Харин цэргийн том эмнэлгийг бэлдээд суллахаар нь аймаар санагдсан шуу Би ч юм уу хэн нэгэн айлаа гээд яахав дээ Болзошгуй аюул ш дээ бугд ойлгож байгаа

0  |  0
Давахцэрэн(202.126.89.252) 2020 оны 02 сарын 13

Маш зөвөө харин аливаа хүмүүнииг хилсдүүлж хэлмэгдүүлж болохгүй шүү

0  |  0
Top