С.Амарсайхан: Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийл

2020 оны 02 сарын 12

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2020.02.12/ НЗДТГ-ын А танхимд хуралдлаа.

Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө.
 


Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын халдвараар 44 мянган хүн өвчилж, 491 хүн нас барсан, 4638 хүн эдгэрсэн бөгөөд Монгол Улсад бүртгэгдээгүй талаар мэдээлэв.

Коронавирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 24 цагаар ажиллаж, үзлэг шалгалт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.
 


Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотод үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд болон 240 гаруй сүм, хийдүүдэд үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргэсэн тухай тэрбээр мэдээлэлдээ дурьдлаа.  

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсад коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй ч урьчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж, зохион байгуулалтыг алдагдуулахгүй ажиллахыг санууллаа.

Тэрбээр “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийн хүрээнд зарим томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, онцгой анхаарах хэрэгтэй. Иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж, айдас сандрал үүсгэхээс сэргийлж, үнэн зөв бодитой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээх тал дээр анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцоллоо.
 


Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.212.216) 2020 оны 02 сарын 12

Harin ch ene tahal virusiig huchiig ni sulruulj haniad hatgaa meteer tailbarlasan oilguulsan uragshgui setguulch hevleliinhend arga hemjee avbal taarna. Hun uheed ehelbel zogsooj diilehgui baij yun yasan aidas baitugai um boloh bailgui. Anhnaas ni mash hurdtai uhliin ayultai gesen bol heneggui teneg mongoluud ydaj gadagsh dotuur teneh ni bagasah bsan.

0  |  0
z(202.126.89.209) 2020 оны 02 сарын 12

amarsaikhan darga odoo l zov yarij bn. tuunii bolchimgui helsen gants ugnees bolj hedhen honogiin omno yamar geechiin tsunami bolsniig yana

0  |  0
зочин(103.242.47.98) 2020 оны 02 сарын 12

Ээ Зэндмаа минь хэзээний 491 хүн вэ?

1  |  0
Top