ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020 оны 02 сарын 13

Өвлийн адаг улаагчин үхэр сарын зургаан цагаан мэнгэтэй улаан нохой тахиа өдөр

Аргын тооллын: 2020.02.13, Пүрэв гараг

Билгийн тооллын: 20

Наран ургах, шингэх: 08.03-18.10

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сансар

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйл эхлэх, бясалгах хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top