Сошиал орчинд царайлаг залуу Г.Эрмүүнийг дэмжээд эхэлжээ

М.Бүүвэй | Zindaa.mn
2020 оны 06 сарын 14

Үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч өнөөдөр /2020.06.14/ 20:00 цагт “HD Mongol” телевизээр цацагдах шууд нэвтрүүлгийн үеэр тодрох билээ.

Шоуны сүүлийн шатанд дөрвөн багийн дөрвөн шилдэг дуучин болох Г.Эрмүүн, Б.Оюу, Х.Ядам, Э.Дашням нар тунаж үлдээд байгаа ба ялагчийг үзэгчдээс ирүүлсэн саналын дагуу хамгийн өндөр саналаар тодруулах юм.

Тиймээс сошиал орчинд дэмждэг дуучдаа ялахыг ерөөсөн олон арван бичлэг нийтлэгдэж эхэлжээ. Ялангуяа хүчирхэг хоолойтой царайлаг залуу Г.Эрмүүнийг дэмжигчид амжилт хүссэн постуудаараа сошиал орчинг дүүргэх болсон байна.

“The Voice of Mongolia” шоуг зохион байгулагчдын зүгээс шилдэг дуу хоолойн цор ганц ялагчаа тодруулах шийдвэрлэх мөч улам ойртож байгааг сануулаад сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл шингэсэн ФИНАЛЫН шатны гайхалтай үзүүлбэрүүдээр бэлэг барихаа амлаж байгаа юм. Харин гал асааж, зүрх огшоосон гайхалтай үзүүлбэрийг хүлээж байгаа үзэгчдийг дэмжиж буй хайртай оролцогчдоо саналаа илгээхийг уриалж байлаа.

Дашрамд дурдахад, Г.Эрмүүн гоо сайхны мэс засалч мэргэжилтэй ч дуулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн байдаг. Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны шалгаруулалтад орохын тулд хагалгааны өмнөх өдөр эмчлүүлж байсан эмнэлгээсээ оргож байсан нь өнөөдрийн финалын шалгаруулалтад хүргээд байна.

 “The Voice of Mongolia” шоуны “Blind Audition” шатанд хэмнэл, донж, хувирал гээд өөрийгөө тал бүрээс нь харуулж, 4 шүүгчийг эргүүлж, хооронд нь өрсөлдүүлээд амжсан С.Ононбат шүүгчийн багийн шилдэг оролцогч Г.Эрмүүний эхний үзүүлбэрийг ахин нэг санацгаая!

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.253) 2020 оны 06 сарын 15

Sain duuldag sain huuhed bna

0  |  0
Zochin(202.9.46.253) 2020 оны 06 сарын 15

Setgegdel ustgav

0  |  0
Emch(202.9.46.253) 2020 оны 06 сарын 15

Emch nh huvd uzuulh d bol itgelgui bna

0  |  0
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 15

Энэнд шалгарлаа гээд яах юм нийгмийн байдал сайжирч МАНАН сарниж алга болох уу?\nБас хүн амын орлого нэмэгдэж баялгийн тэгш хувиарлалт эхлэх үү?\nЗалуус дэмий юманд хайран цаг хүч чадлаа барж байхаар сонгуульд ач холбогдол өгч сонгуулиар хувьсгал хийж эх орноо дотоодын лайсан МАНАН гаас аврах хэрэгтэй. Амьдрал хэрэгтэй болохоос ая дууны тэмцээн хэрэггүй. Эхлээд улс нийгмээ зөв замд оруул дараа нь наадөх чинь болж байнаа.

0  |  0
Зочин(192.82.67.215) 2020 оны 06 сарын 14

Гоо сайхны мэс засалч биш дөнгөж 4р курсын хүүхэд. Болох зорилготой гэж ярьж бсан. Ядам түрүүлсэн

0  |  0
zochin(64.119.21.87) 2020 оны 06 сарын 15

solongos zaluus shig khongorkhon tsaraytay , bugs , tseej baykhguy budaj shunkhaddag khuukhduudiin l neg bayna daa

2  |  1
Top