Хятад улс Монголын нүүрсийг орос нүүрсээр солино

2020 оны 02 сарын 12

ОХУ-ын “Металлург Пром” цахим хуудас коронавирусийн улмаас Хятадын зах зээлд үүсээд байгаа нөхцөлийн талаар бичжээ. Орчуулан хүргэж байна.

Хятад улс Монголын коксожсон нүүрсгүй хоцорлоо

Монгол улс ирэх сарын 3 хүртэл Хятадад нүүрс гаргахаа зогсоолоо. Энэ хоосорсон орон зайг нь ОХУ эзлэх боломжтой байна.

Монголчууд хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 3 хүртэл нүүрсний экспортоо хаасан. Хятад, Монголын хилээс 120 км зайтай Баяннуурт коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсны дараа тус улсын Засгийн газар ийм арга хэмжээ авсан юм. Хилд тун ойрхон халдвар гарсан тул Өмнөговь аймгийн иргэд, удирдлага Засгийн газартаа хандан, нүүрсний экспортыг нэн даруй зогсоохыг шаардаж эхэлсний үр дүн нь энэ байлаа.

Монгол нүүрсний худалдан авагч, борлуулагч хятадууд ч энэ сарын 10-наас хойш Монголоос нүүрс орж ирээгүйг баталж байна. Хятад коксожсон буюу металлургийн нүүрснийхээ 30-50 хувийг Монголоос авдаг. 2019 оны 12 дугаар сард Хятадын Засгийн газар Австралийн нүүрст хязгаарлалт тогтоосны дараа Монголын коксожсон нүүрс Хятадын нэг сарын хэрэглээний 90 хувийг бүрдүүлдэг болоод байлаа.

Харин монголчууд нүүрсний экспортоо зогсоосноор ОХУ-ын коксожсон нүүрсний салбарынхан Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монголын хувийг эзлэх сайхан боломж гарч ирлээ. Учир нь Оросын коксожсон нүүрс чанарын хувьд Монголынхтой бараг ижил.

Бээжингийн нэгэн шинжээч “Монголын нүүрснээс хамааралтай байсан худалдан авагчид урьд өмнө ч Монголоос өөр газраас нүүрс авах алхам хийж байсан тул Монгол улс нүүрсний экспортоо зогсоолоо гээд тэдэнд хүндрэл учрахгүй” гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(193.154.235.79) 2020 оны 02 сарын 12

manaihan tenegtlee

0  |  0
Batzandan(59.153.113.211) 2020 оны 02 сарын 12

эрдэнэт овоот нүүрсний бараметр

0  |  0
русс ага(64.119.26.104) 2020 оны 02 сарын 12

Мөнгөө төлөөд барааг нь худалдан авдаг хэрэглэгчидээ дандаа доош нь хийж үнэгүй тусламж өгсөн мэт аашилдаг монгол араншин ТҮЦ ний худалдагчаас компаний эзэд хүртэл бүгд адил. Харин өөрий нь хошгоруулж үнэтэй бараа шахсан луйварчиныг хамтрагчаа хэмээн эргүүтнэ.

0  |  0
зочин(64.119.24.64) 2020 оны 02 сарын 12

Манайх ийм л эмзэгхэн ш дээ дараа сараас цалин тэгэврээ тавьж чаддаг л байгаа даа та минь.

1  |  0
зочин(64.119.24.64) 2020 оны 02 сарын 12

Манайх ийм л эмзэгхэн ш дээ дараа сараас цалин тэгэврээ тавьж чаддаг л байгаа даа та минь.

0  |  0
Top