СУРВАЛЖИЛГА: Цагаан идээ зарахаар ирсэн малчид гар хоосон буцах нь

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

-Малчид тавгийн ааруулаа 20-40 мянган төгрөгөөр хямдруулж зарж байлаа. Нэг тавгийн идээнд таван кг ааруул орвол 90 мянга, есөн үетэй идээ 250 мянган төгрөг болж буурчээ-

Монгол айлд зочин ирэхэд тавьж өгч амсуулах гол төлөв сүүгээр боловсруулан бэлтгэсэн идэх юмыг идээ хэмээнэ. Зөвхөн уламжлалт баяр гэлтгүй монголчуудын хооллох соёл, зочлох ёсыг идээ ундгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зах, худалдааны төвүүдээр гандангийн хэвийн боов 3000, бусад үйлдвэрийн хэвийн боов 2200-2800, еэвэн 6000-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Залуу гэр бүл сууриа таваар, дээшээ гурван үетэй өрж тавгийн идээ засдаг. Энэ бол тулгын гурван чулуу. Жаргал зовлон жаргал хэмээн сөөлжилж, гэр бүл, ахуй амьдрал нь жаргалаар эхэлж, жаргалаар төгсөж бат бэх оршин тогтнохыг билэгшээдэг. Харин дээш таван үеэр идээ засах нь тухайн айл гэрийн хэдэн үетэй золгосныг билэгддэг аж. Сүүлийн үед дан хэвийн боов гэлтгүй ааруулаар идээ засах болсон. Энэ жил цагаан идээний үнэ өнгөрсөн жилээс 2000-3000 төгрөгөөр хямд үнэтэй байгааг малчид хэллээ. “Мишээл экспо” төвийн гадна талбайд болдог цагаан идээний үзэсгэлэн худалдаанд ихэвчлэн Архангай аймгаас малчид иржээ. Өнгөрсөн хавраас эхлэн цуглуулсан ааруул тэргүүтнээ идээгээ борлуулах боломжтой тун эгзэгтэй үе бол Цагаан сарын өмнөх ганцхан сар. Тэд 10 хоногт 400 мянган төгрөгийн түрээс төлөөд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл зогсож бэлтгэсэн цагаан идээгээ борлуулж байлаа. Идээнд засахад тохиромжтой хэвийн ааруул 16-20 мянга, хурууд 15 мянга, цөрөм 12-16 мянга, сүүн ааруул 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байв.

“Худалдан авагч цөөхөн байгаа учраас хямдруулаад л өгч байна. Тавгийн идээгээ бүр 20-40 мянган төгрөгөөр хямдруулаад 190-230 мянган төгрөгт шууд өглөө” хэмээн Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас ирсэн малчин залуу хэлж байх юм. Амсаад аваарай гэх үгс энд тэнд сонстож, чихэртэй чихэргүй, хатуу зөөлөн төрөл бүрийн хэлбэртэй ааруул зарах лангуунуудаар өргөн асар дүүрчээ. Дархлаа дэмжих найдвартай хүнс аарц 5000, өрөм 10-18 мянга, зөөхий 11-15 мянга, шар тос 18 мянга, ээзгий 12 мянга, сарлагийн сүү 3000-4000 төгрөгийн үнэтэй байлаа. Малчин Ц.Ууганбаатар “Нэгдүгээр сарын 31-нээс цагаан идээний худалдаа явагдаж эхэлсэн үеэс энд зогсож байна. Өглөө 10:30 цагт ирсэн. Орой 19:00 цагийн үед бууна. Худалдан авагч бага байна. Цагаан идээ зарагдахгүй үлдчихвэл дулаарч байгаа учраас хадгалах аргагүй болно. Хадгалах том хөргөгч байхгүй. Тиймээс авах нэгэнд нь хямдруулаад өгч байна. Худалдаанд 50-60 тавгийн идээтэй ирсэн малчид ч бий. Гэтэл хүмүүс амсаж үзчихээд “Амттай байна” гэсэн хэрнээ худалдаж авахгүй юм. Дээшээ есөн үе, тойрог нь 15 ширхэг гээд нийт 135 ширхэг ааруул, суурь гурван үе ааруултайгаа нийлээд 250 мянган төгрөгөөр зарж байгаа. Энэ бол ааруулан идээний хамгийн том хэмжээ нь. Үүнийг өнгөрсөн жил 30 мянган төгрөгөөр илүү буюу 280 мянган төгрөгөөр худалдаалахад энэ жилийнхээс олон хүн авч байсан шүү. Уг нь өвчний үед дархлаагаа дэмжиж цагаан идээ тогтмол хэрэглэвэл биед тустай” гэлээ. Тавгийн идээ гэхээс илүү хоёр зуу, гурван зуун граммаар, нэг, хоёр килограммаар нь ааруул авч байлаа. Настай ээжийгээ дагуулсан охин “Таван үетэй тавгийн идээ хэд болох вэ” хэмээн сураглана. Г.Нармандах “Ааруулаар идээ засахад үнэтэй тусдаг боловч дараа нь идэхэд сайхан. Хэдэн сардаа л усанд дэвтээж уух ааруултай болдог” гэсэн юм. Малчдын гараас нь ааруул, идээгээ авахыг зоривол Мишээл экспо”-гийн гадна талбай дахь цагаан идээний үзэсгэлэн худалдаа ажлын өдөр, амралтын өдөргүй л болж байгаа аж.

Худалдааны төвүүдэд нэмж ааруул авахгүй гэв

“Алтжин” худалдааны төвд тавгийн идээний хэвийн ааруул 15 мянга, сүүн ааруул 20 мянга, тогооны өрөм 14 мянга, савласан нойтон өрөм 9000, жижиг савлагаатай хорхой ааруул 2500 төгрөгийн үнэтэй байна. “Таван ширхэг ааруулаар таван үе идээ засахад таван килограмм болно. Нэг килограмм ааруул 18 мянган төгрөг учраас 90 гаруй мянган төгрөгөөр тавгийн идээ засах ааруулаа аваарай. Архангай аймгийн Чулуут сумын хорхой ааруул 15 мянга шүү. Үйлдвэрийн сүүн ааруулаасаа гоё амттай. Амсаад үз” хэмээн худалдагч бүтээгдэхүүнээ дараалуулан санал болгов. “Аль нутгийн ааруул вэ” гэж асуухад ихэвчлэн Архангайнх гэх юм. Дараа нь “Бөмбөгөр” худалдааны төвийн цагаан идээний худалдаа руу ортол тус төвийн лангуунд Архангай аймгаас ааруул нийлүүлдэг байсан залуутай таарлаа. Тэрбээр хот орох далимаар 20 килограмм ааруул борлуулах гэж ирээд 10 килограммыг нь танил худалдагчдаа өгөөд, 10 килограммыг нь хүнсний ногоогоор сольж наймаалцсан гэнэ. “Бага зарагдаж байгаа учраас нэмж ааруул авахгүй. Авсан ааруулаа яаж зарна даа” гэж худалдагч хариулав. Сүүн ааруул 20-25 мянга, хурууд 15 мянга, монгол масло 10 мянга, говийн бор ааруул 25 мянга, чихэртэй хорхой ааруул 17 мянга, ээзгий 12 мянга, монгол шар тос 20 мянган төгрөгөөр “Бөмбөгөр” худалдааны төвд зарагдаж байлаа. Харин тавгийн идээний хэвийн ааруул 15-20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. 

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.80) 2020 оны 02 сарын 16

Малчны хотонд очоод нэг ч болов хоноод зүгээр идэж уугаад , дайлуулаад биш тэр малчны ажлыг жаахан ч гэсэн мэдрээд хараад үзээд ингэж ярьж бай. Юугаа ч мэдэхгүй байж амныхаа зоргоор ярьж байхын.

0  |  0
энхээ(112.163.72.162) 2020 оны 02 сарын 16

өлөн ховдог нь дэндсэн хөдөөний малнууд муугаа мэдэхгүй шуналтай тэнэгээ мэдэхгүй цэцэрхүү хохь нь аваад зайл

0  |  1
зочин(66.181.161.20) 2020 оны 02 сарын 14

үндэсны үйлдвэрлэлээ дэмж дэмж л гээд байцгаана дэмжих гэхээр зарж байгаа бүх зүйдс нь тэнгэрт тулсан үнэтэй амандаа орсон тоогоол хэлцгээнэ худалдан авагчидыхаа нмжиргааныхан түвшин ямар байгаа нь огт хамаагүй нэг үгээр би болжил байвал бусад нь хамаагүй би үхэхээр чи үх гэсэнтэй утга нэг хар амиа бодсон зантай тийм л болхоор монгол монголын жижиг дунд үйлдвэр хувь хувьсгал аль нь ч хѳгжихгүй байгаан

2  |  0
Эргцүүлэл(182.160.39.146) 2020 оны 02 сарын 17

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр манайхан тэнгэрт тулсан үнэ хэлдэг зүгээр л боломжийн үнээр зардаг бол бнгын хэрэглээнд ч хүмүүс авнашдээ одоо яах вэ дээ үнэ хадсан ааруул идээгээ аваал буцахаас өөр яахавдээ

2  |  0
T(66.181.161.44) 2020 оны 02 сарын 17

10 honog 400000 turees het undur baina

1  |  0
Dondog(66.181.161.70) 2020 оны 02 сарын 14

Hytadas irj bga gahai tahiany maj jims nogoog ter baitugai l vneer awch idej bga shd..malynha mahyg jhn vnetei bolkor buun yum boltsgoohyma..ghde bvgd bish lde.baylag bvteedeggvi ajil turul hiideggvi neg heseg hvmvs l tgj bh shig bna..hudulmur hiideg hudulmurluj vzsen hvn bol tegehgvi lde..yaj zun namryn tsagt haluun gald shatagdaj ter bvh idee tsagaag hvn hulsuu ursgaj hiidegiig mdkv bna..boroo tsasan shuurgyg surj hulgai chononos malaa mallaj ybdagyg 1 malyg yaj tom bolgoj mahand ugdugyg mdkv bolod tgj bgan eur ni hudulmurluj vzeegvi hvmvs tgj bgan

3  |  0
Dondog(66.181.161.70) 2020 оны 02 сарын 14

Malyn yum geher l vnegvi gj boddog hvmvs ih bolchije..ter chin zvger garad bdag yum bish shd...uglu oroig mdkv hudulmurluj bj gargag bvteegdehvn shd..vnees aigad baiwal awahgvi l bgach...hudulmuryn vne tseniig mdkv zvger hymd mah svv ideed hot gazar bieiin amraar amidrah hvseltei hvmvs mash ih bolchije...niigmiin halamjar baylag bvteeddegvi hvmvs l ingej bodoj setgej amidardag aliwa yum bvgd vne tsenetei l bdag

1  |  0
Зочин(202.9.46.61) 2020 оны 02 сарын 12

Хилээ хаагаагүй байхад яаж ч хориод нэмэргүй шүү.Зүгээр л шоу бно.Аливаа хорио сөрөг тал ихтэй.

0  |  0
Зочин(66.181.179.207) 2020 оны 02 сарын 13

Малчид аарууландаа гурил сүү айрагруугаа юу хийдгийг чөтгөр нь мэдэг битгий ав буяндаа буүар оруулсан гарууд !!!@@@

3  |  0
т(66.181.161.85) 2020 оны 02 сарын 13

ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ ТУЛ ХАМГИЙН ѲНДѲР ХАЛДВАР ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ ХАР ЗАХУУДАА НЭН ДАРУЙ ХААГААЧ

1  |  0
mgl(1.25.153.166) 2020 оны 02 сарын 12

niislelchuuddee buyan daaj amidraarai geed taraachihgui yu daa kkk

1  |  0
Зочин(202.179.27.149) 2020 оны 02 сарын 14

Архангайн цагаан идээ зарж байгаа хүмүүст итгэж болохгүй. Сайн амталж үзэж аваарай. Аарууландаа гурил хольчихсон байсан шүү. Ёстой бузартай юм билээ.

5  |  0
зочин(192.82.71.124) 2020 оны 02 сарын 17

малчид зутарлаа. зуд гээд албан газрууд нийт аэилчдынхаа нэг ѳдрийн цалин хандивладаг. манай байгууллага 800-аад ажилчидтай. нэг хүний ѳдрийн цалин 80000-150000. хүнд хортой нѳхцѳлд ажилладаг. гамшигтай жил бүрт л ѳгч байсан. тэглээ гээд харамсах сэтгэл тѳрж байгаагүй. олон байгууллага ажилчдынхаа нэн ѳдрийн амин зуулгаа ѳгч байсан. цагаан идээ малын гаоалтай бүтээгдэхүүн үнэтэй байна гэхээр малчидаа дэмжих ёстой гэдэг. үнэтэй байлаа гэхэд ивамек тарьсан малыг сарын дараа хүнсэнд хэрэглэх. таргалуулдаг химийн хортой тариа хэрэглэхээ болимоор юм. хор идмээргүй байх юм.

4  |  0
Би(66.181.161.25) 2020 оны 02 сарын 12

Чанартай, шинэ, бас үнэ нь таарсан бүтээгдэхүүн байдаг бол үргэлж л авна штээ. Хатчихсан, бөөн гурил, ус , элдэв юм хольчихсон мөртлөө үнээ хөөрөгдчихсөн байдаг, битгий авцгаа.\nЗах зээлийн хуулиар сайн нь шалгараад үлдэнэ биз!

2  |  0
уншигч(43.228.128.195) 2020 оны 02 сарын 16

их санасан газар % хоног хоосон гэж үг бий дээ үнээ нэмсэн цагаан идээгээ аваад эртхэн харьцгаа хөл ч хорьжмагадгүй жил болгон та нарын аманд орно гэж юу байхав

4  |  0
Зочин(202.126.89.246) 2020 оны 02 сарын 17

Цагаан идээний үнэ арайл бна. Хямдхан бол хүмүүс цагаан сар гэлтгүй хүүхэддээ өгөх гээд л авна шүү дээ. Үндэсний үйлдвэрийн юм авах гэхээр үнэ нь арай л дэндээд бх юм.

7  |  0
зочин (103.212.118.251) 2020 оны 02 сарын 12

малчдыг бусдад туслаж хандив өргөж байсныг мэдэхгүй юм байна хотоор дүүрэн мал иэдж дуусахгүй цагаан идээгээ ядарсан айлын хүүдэд гөвөл буян болно доо

2  |  0
Зочин(202.21.109.55) 2020 оны 02 сарын 12

Хямдхан гэнэ шүү 15000 н ааруул угаасааал бсн харин 17000 гэж бна хурууд 20с 25000 гэх шиг энэ тэгээд хямдуу

2  |  0
Зочин (43.242.243.19) 2020 оны 02 сарын 12

Улс байтугай дэлхийд онц байдал зарлаад байхад ч дүүрчээ!\nЦагаан идээ авцгааж байгаа байх аа.

1  |  0
Хандивлаач(66.181.179.180) 2020 оны 02 сарын 12

Хандвлаач үгүй бол маш хямдаар зараад харьцгаасан нь дээр дээ.Онц байдал нтр бий болно.Малын буян барагдах биш.\n

1  |  0
H(202.126.89.215) 2020 оны 02 сарын 12

Yun davarsan unetein. Hyamdruulaad ogloo ch geh shig ter hyamdruulsan une n ashigtai une baij taaraa. Shunal ihedvel shulam bolno. Shunaltai malchid tsagaan ideegee hir taarsan uneer zaraad bval olon hun aaruul avch ted ch baingiin orlogotoi baij boloh l baisn. Aaruulinii unend hyanalt tavibal taarna

1  |  0
x(183.81.171.2) 2020 оны 02 сарын 12

Undesnii uildverlel nertei yumnii une n tengert hadsan humuus bas medreh heregtei uyan hatan baih heregtei shuu

3  |  0
Зочин(202.21.127.161) 2020 оны 02 сарын 14

Нэг л их пээдийсэн, та нар авахгүй хайчих юм гэсэн царайтай гарууд л сууж байна лээ.

5  |  0
Зочин(202.21.127.161) 2020 оны 02 сарын 16

Даварсан дамчид. Хотынхныг шулаад амташсан лаларууд. Хөдөөнөө очиж бие биенээ шулцгаа.

8  |  0
Зочин(202.21.127.161) 2020 оны 02 сарын 14

Даварсан дамчид. Их пээдгэр лаларууд л сууж байна лээ. Хөдөө рүүгээ арил. Тэндээ тэгээд өөр хоорондоо дамла. Хотынхныг шулах гэсэн шулаачид, дамчид.

6  |  0
иргэн(64.119.22.105) 2020 оны 02 сарын 14

Урин дулаан цагт таарсан үнээр нь зарж байхгүй.Одоо яая гэхэв.Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг. Хэт шунаад шатаж байгаа нь энэ.

5  |  0
V(211.36.141.219) 2020 оны 02 сарын 12

Arai ix shynalyy gv yu odoo bolij vzee ene ix xydlaa vniin xuurugdluus chin bolj xvn zon xetsvvdej bnsvv shylaachdaa

4  |  0
Бат(66.181.161.65) 2020 оны 02 сарын 12

Хэтэрхий их үнэтэй байна монголын үндэс ны үйлдвэрлэл хэт их үнэтэй байна шүү ,

4  |  0
zochin(182.160.1.3) 2020 оны 02 сарын 12

Yoo yun aimaar unetei um boli doo

2  |  0
zochin(182.160.1.3) 2020 оны 02 сарын 12

Yoo yun aimaar unetei um boli doo

1  |  0
Avaya(112.96.179.178) 2020 оны 02 сарын 12

Malchdaa demjiye, gants neg yum ochij avaya. Odoo oorsdoo aaruul hiihguigees hoish yagaad hiideg humuusiinh ni une ih baina geed gonginood baigaa yum be? Uneheer eh ornii yum demjih setgel baival ter tusmaa l une orj avah yostoi baimaar

0  |  8
$543(202.9.46.197) 2020 оны 02 сарын 12

Амьтанаас гаралтай Үхлийн Тахал. !!!!! Хятадуудаа Монголоос хөөж гарга

2  |  0
v(192.82.73.179) 2020 оны 02 сарын 12

davarsiin..5.10 ve zasna ch gh shg,,baga zergiin tavag zasahad bomol gj b.aleeshd,,haanaas tm huuli garsiin.

1  |  0
МАН(202.70.34.114) 2020 оны 02 сарын 12

ТА НАРЫН АШИГ ОРЛОГО ЧУХАЛ УУ? \nХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ОЛОН ХҮНИЙГ ӨВДӨХӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ ЧУХАЛ УУ?

5  |  0
Зочин(202.21.127.161) 2020 оны 02 сарын 14

Сайхан буянт малын шим бүтээгдэхүүнээ арай л үнэтэй зарах юм аа. Монголын буяныг дамлагсад их болжээ.

6  |  0
Top