Бөмбөгтэй хоккейн ДАШТ: Монголын багийн өрсөлдөгчид өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Ирэх гуравдугаар сард ОХУ-ын Эрхүүд бөмбөгтэй хоккейн ДАШТ явагдана. Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд А хэсгийн тоглолт болох бол манай шигшээ багийн багтсан В хэсгийн тоглолт гуравдугаар сарын 1-6-нд болно.

А хэсэгт Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн хүчтэй багууд багтаж байгаа.

Монголын шигшээ баг В хэсгийн А-д Нидерланд, Унгар, Чех, Украин, Хятад улсын багтай хамт орж, эхний тоглолтоо гуравдугаар сарын 1-нд Хятадын багтай хийх байсан боловч Хятадын шигшээ баг коронавирусийн халдварын улмаас тэмцээнд оролцохоо больжээ.

Тиймээс FIB холбооноос тус хэсгийн хуваарийг дахин хийлээ. Манай багийг Швейцарын багтай сольсон тул Монголын шигшээ баг В хэсгийн В-д Их Британи, Япон, Латви, Словак, Сомалийн багтай таарчээ.

Монголын багийн тоглолтын хуваарь

3-р сарын 1

11.30 цаг

Монгол – Сомали

17.00 цаг

Монгол –Словак

3-р сарын 2

10.00 цаг

Монгол – Япон

18.00 цаг

Монгол – Их Британи

3-р сарын 3

Монгол – Латви

3-р сарын 4-нөөс хасагдах шатны тоглолт эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.147.33) 2020 оны 02 сарын 12

бурханы аврал а хэсэгт багтаагүй нь яамай.ард чинь ах хар нь байгаа шүүүүүүү

0  |  0
Top