СУРВАЛЖИЛГА: Өргөн Тэсийн хөвөөг сэмлэж, Өргөлийн орны өврийг сэндийлэх Овоотын төсөл

2020 оны 02 сарын 12

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын нүүрсний ордод түшиглэн уурхай байгуулахаар зэхсэн Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг лимитед” компанийн төсөл нутгийн иргэдийн төдийгүй, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй хүн бүрийг түгшээж байгаа билээ. Бодит байдлыг “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайт, ТВ8 телевизийн сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжилсныг хүргэж байна.

 

Хорхой хөдөлгөсөн донор нүүрс

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Могойн голын нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж эхлээд хагас зууныг үдэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн цаг хугацаа нь гэвэл 1967-1968 оны үе. Орон нутгийн шинж чанартай, Хөвсгөл, Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг, уурхайгаа дагасан жижигхэн тосгонтой, 100 гаруй ажилтантай, дан нутгийн иргэдээр ажлын байраа хангасан, хуучны хариуцлагатай үеийн технологио алдалгүй байгаль орчиндоо хал балгүй, тээврийн замаа тийм ч их эвдэлгүй ажилласаар 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.

Цэцэрлэг бол 5009 хүн амтай, таван хошуу 200 гаруй мянган толгой мал сүрэгтэй, тов хийсэн тохилог цэвэрхэн сум. Чухам ийм л айвуу тайвуу жишгээр Цэцэрлэг сумынхан уул уурхайг үнэлж цэгнэсээр өдийг хүрчээ.

Гэвч өнөө цагийн, гаднын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд зөвхөн хувийн ашгаа л хайхаас нутаг оронд нэмэргүй, байгаль, экологид ээлгүй гэдгийг басхүү ухаардаг болоод байна.

Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг лимитед” компани чухам яагаад Овоотын төсөлд шүлс унагаж, Цэцэрлэгийн нүүрсэнд хорхой нь хөдлөөд байна вэ?

Яагаад гэвэл тэнд 227 сая тонн нүүрсний нөөц бий. Зарим баримтад 255 сая тонн ч гэдэг. Тухайн ордын коксжих нүүрс нь Өмнөговийн Тавантолгойн коксжих нүүрстэй адилгүй бөгөөд мэргэжлийнхний нэрлэдгээр бөсжилт өндөртэй гэсэн үнэлгээтэй. Бөсжилт өндөртэй нүүрсийг дангаар нь коксжуулдаггүй, харин чанар тааруу нүүрсэн дээр бага хэмжээгээр нэмэрлэж холин коксжуулж чанарыг дээшлүүлдэг учир “Донор нүүрс” хэмээн нэрлэж олон улсын зах зээл дээр ч эрэлт хэрэгцээ их байдаг аж. Үнэ ханш нь ч өндөр.

Тиймээс Овоот ордыг 30 жилийн хугацаанд 2 үе шаттай олборлохоор ТЭЗҮ боловсруулаад буй. Түүнийг дагалдаад Овоотоос Эрдэнэт хот хүртэл 560 км урт хүнд даацын авто зам, гүүр, 75МВт-ын цахилгаан станцыг эхний ээлжинд барихаар төлөвлөсөн.

Гэвч энэ бүх гоё тоо, ТЭЗҮ, төлөвлөгөөний цаана хэзээ ч нөхөгдөшгүй экологийн доройтол, байгалийн тэнцвэр алдагдах үзэгдэл нүүрлэх гэж буй нь аюулын харанга дэлдэж байна.

Булнайн нуруу, Тэсийн гол

Овоот уу, Могойн голын хөндий юү?

Байдлыг газар дээр нь очиж үзэхэд эргэлзээтэй асуудал бас гарч ирнэ. Овоот гэдэг нь “Аспайр майнинг”-ийн олборлолт хийхээр төлөвлөсөн газраас таван км-ийн алсад, зайдуу орших уулын нэр бөгөөд ингэж зориуд өөр газрын нэр оноосноор монголчуудын төдийгүй гаднынхны ч толгойг эргүүлсэн тоглоом болж байна хэмээн нутгийн иргэд хэлж байлаа.

“Аспайр майнинг лимитед”-ийн Монгол Улсад бүртгэлтэй охин компани “Хургатай хайрхан” нь Могойн голын хөндийд 5700 орчим га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь энэхүү Овоот хэмээх орд. “Хургатай хайрхан” нь бас Хуримтын хөндийд “Хуримт-1” гэсэн нэртэй хайгуулын тусгай зөв­шөөрөлтэйг хүн бүр шахам мэднэ.

Овоот төслийн кэмп Могойн голын уурхайгаас 4-хөн км зайд, Могойн голын хөндийд байрлаж буйгаас харахад ерөөсөө л аль социализмын үед, 1970 онд үүдээ нээж, 1971 оноос үүцээ ханзалсан Могойн голын уурхайн талбайтай хаяа дэрлэн олборлолтоо хийх гэж байгаа ажээ. Эндээс харвал Могойн голын уурхайн нөөц дуусч байгаа биш, харин ч асар их орд хаяанаас нь үргэлжилж байгаа юм байна.

“Аспайр майнинг” төслийн мэдээлэл, сурталчилгааны ажилтнууд Цэцэрлэг сумын хоёр багийн нутгийг л Овоотын төслийн ашиглалтын талбай хамрана гэж итгэлтэйгээр мэдэгдэж байгаа боловч нутгийн иргэд Уранхайрхан буюу 4, Ринчинжугнай буюу 3, Бүрхээр буюу 7-р багийн нутгийг их , бага хэмжээгээр дайрч, 10-аад айлын өвөлжөө, хаваржаа өртөнө, нүүрсний зам тавибал Жаргалант багийн нутгаар өнгөрнө гэж байсан юм. Эдгээрээс хамгийн их талбайгаа эзлүүлэх нь тэнд орших нуурынхаа нэрийг авсан Ринчинжугнай баг.

Дээр цагт 1000 гаруй хувраг шавилан сууж асан Тэсийн хүрээ Цэцэрлэг сумын нутагт оршин байснаас үүдэн газар орныг төвдөөр нэрийдсэн нь элбэг бөгөөд Ринчинжугнай гэдэг нь “Эрдэнэ гарах орон” гэсэн утгатай аж. Монголын газар орны нэр хөрсөн дорх баялгаа заасан нь түгээмэл байдгийн нэг жишээ нь энэхүү “Эрдэнэ гарах орон” бололтой. Тэнд сайн чанарын донор нүүрснээс эхлээд ямар ч эрдэнэ агуулагдаж байхыг таашгүй.

Түүнээс холгүйхэн алдарт Булнай буюу бас л төвдөөр Өргөлийн орон хэмээх их нуруу оршиж, энгэр бэлээс нь Тэс /түрэгээр Түргэн/ гол эх аван Хөвсгөл, Завхан, ОХУ-ын Тувагийн нутгаар дамнан Увс нуурыг тэтгэгч 38 голын нэг болон цутгана. Хамгийн сүүлийн содон мэдээ гэвэл Тэс голын эхэнд минж нутагших болжээ.

Цэцэрлэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумтай залгаа, Монголын хамгийн хүйтэн цэгийн нэг. Өдгөө, хоёрдугаар сарын эхээр ихэнх аймаг, орон нутаг өнтэй өвөлжиж байхад тэнд нимгэн газраа 5-10, хунгарласан хэсэгтээ 20-30 см цастай байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлаас Монгол орныг хамгаалах мөнх цэвдэгтэй хөрс, байгалийн хөргүүр тэнд бий.

Ийм л нутгийн сор болсон газарт Өргөн Тэсийн хөвөөг сэмлэж, Өргөлийн орны өврийг сэндийлэх Овоотын төсөл шонгоо хатгаж, шаваа тавиад байна.

"Аспайр майнинг лимитед"-ийн кэмп

Төслийн зам дагаж олон ордын үүцийг задлах үүд нээгдэнэ

Овоотын төсөл хэрэгжсэнээр Овоот-Эрдэнэт чиглэлд 560 км нүүрс тээврийн хүнд даацын зам байгуулахаар яригдаад удаж байгаа. Ингэснээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Мөрөн, Тосонцэнгэл, Рашаант, Булган аймгийн Баян-Агт сумын өмнө тал, Сайхан сумын ар тал, Булган сум, Эрдэнэт хот уул уурхайн нөлөөллийн бүс болно. Өөрөөр хэлбэл, нүүрс ачсан машин цувсан, тоосонд дарагдсан байдал хүссэн хүсээгүй бий болно. Угаасаа ч хатуу хучилттай, 14 метрийн өргөнтэй замаар хоногт нүүрс тээврийн 100 орчим хүнд даацын автомашин явна гэсэн тооцоо судалгаа гарчээ.

Могойн голын уурхайгаас 2017 оны12 дугаар сараас эхлэн хэсэгхэн хугацаанд Эрдэнэтээр дамжуулан Хятад руу нүүрс гаргах үед зам дагуух айлуудын гэрийн бүрээс, гэр дээр дэлгэсэн цагаан идээ тоос тортогт дарагдаж байсныг нутгийн иргэд хэлж байсан бөгөөд олон тооны машин явахад Гашуунсухайт, Шивээхүрэнгийн зам дагуух байдал Хөвсгөлд нүүрлэнэ хэмээцгээж байсан юм.

Эрдэнэт хотод уг нүүрсийг галт тэргэнд шилжүүлэн ачиж урагш гаргахад Өмнөговийн Цагаан хадны бас нэг хувилбар үүсэхгүй гэх газаргүй.

Энэ зам шулуухан Овоот-Эрдэнэтийг холбочихно гэж нутгийн иргэд бас үзэхгүй байна. Зам дагуу Могойн голын хөндийгөөс  Хуримтын хөндий, Их, Бага Элээт, Сангийн далай нуурын ар бие хүртэл нүүрсний илэрцтэй газар үргэлжилдэг ажээ.

“Аспайр майнинг лимитед” мөн аймгийн төв Мөрөн хотоос урд зүгт Жилчигбулаг, Бүрэнтогтох сумын нутаг Нурамт болон Цагаан-Уул суманд хайгуулын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Ингэхээр ганц Овоот ч бус, “Аспайр майнинг лимитед” нь нүүрс тээврийн хүнд даацын замын трассаа дагуулан, хагас коксжих нүүрс олборлох томоохон төслүүд хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн баруун сумдын нутаг дахь ордуудын үүцийг онгичих алс  хэтийн зорилго тавьсан нь илэрхий.

Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг, Дэлгэр мөрний ойролцоо молиб­дений орд байгаа нь ч уул уурхайнхны шуналыг хөдөлгөсөөр буй.

“Уурхай дагаж ухсан нүх, зам дагаж там, нүүрс дагаж нүгэл ирдэг” гэж Өмнөговийн уул уур­хайтай сумдын иргэд “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэл­цүүлгийн үеэр хэлцгээж байсан юм.

Ийм нөхцөлд уул уурхайгаас ангид, аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн уриатай Хөвсгөл аймаг Дорноговь, Өмнөговь аймгийн араас орж, нүүрсний ордуудаа ухан шинэ маягийн Цогтцэций, Гурвантэсийн араас орох аюул ойрхон харагдаж байна. Овоотын төсөл хэрэгжих гэж буй Цэцэрлэг сумын хөрс шороон бүрхүүл, ургамлын бүтэц уурхай нээхээс ч өмнө хэрхэн хувирч өөрчлөгдөж байгаа талаар дараагийн дугаарт нийтлэх болно.

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.76.54) 2020 оны 03 сарын 13

Төмөр замын тээвэр байгальд хор учруулсан түүх дэлхийд байдаггүй

1  |  0
Zochin(192.82.76.4) 2020 оны 02 сарын 26

Дэлхий ээжийн эрхтэнг ухаж идээд байхаар олон хавар нэгэнтээ гэх гамшиг

0  |  0
Mongol(150.129.140.225) 2020 оны 02 сарын 16

Yyl yyrhai gedeg hun husmeer saihan zuil bishee

0  |  0
Тайвка цагаан-уул (66.181.161.92) 2020 оны 03 сарын 15

Тэр уул уурхайн ашиг шим гээд байгаа пздаа зүгээр далд ор тийм сайхан ашиг шим монголд өнөөдөр алга байна ухсан нүх ширгэсэн гол цөхөрсөн ардууд өөр юуч алга Тэгээд ч\nШадарваны үр сад хэзээд алсыг харж эх орондоо үнэнч байсаар ирсэн хэдэн халтар төгрөг урдаас сарвайх юм бол урж шидээд улаан зүрхийг чинь сэт буудах зүрхтэй хүн захаас нь авхуулад нэг байна аялал жуулчлалын бүс нутаг учир ухаж сэндийлхээс өөр арга байж л байгаа ирээдүй хойч болсон би лав ухуулахгүй

1  |  0
Otgonbayar Bayaraa(66.181.161.43) 2020 оны 02 сарын 13

Өнөөдрийн байдлаар Цэцэрлэг сумын 60 дээш настай нутгийн ахмадууд Аяны Жолоо.ХХК 15 ширхэг хэвийн боов тараагаад байна

0  |  0
Будан татсан Булнай(202.126.89.74) 2020 оны 02 сарын 14

Оролдоод үз нам буудна шүү хохь чинь шүү шуналын туламнууд минь

1  |  0
Zev(202.55.188.35) 2020 оны 02 сарын 14

Асуудлыг хүнд болсныг мэдлээ аминд нь хүрэх үйлээс өөр арга үгүй болсон юм бна лдаа бүгдээр нийлэж үйлдэх зориг хүсэл бвал нэгд хар үйлээс өөр зүйл бхгүй хомрогонд нь хэн ч бай хохь болог бид чадах шүү бүү дорд бай

2  |  0
zochin(103.229.123.48) 2020 оны 02 сарын 14

Балайрч гүйцлээ ухахаас өмнө хөө ухуулаад хөөчхөөр өр төлбөр нэхээд байдаг юм

2  |  0
Zochin(66.181.161.59) 2020 оны 02 сарын 12

Hugiin gadniihand yamar ih gazriin bayalagiig uguu ve. Hen hen ugch baisaniig bas uguud baigaag il bolgomoor um. Huvsguld bol estoi bolohgui shuu. Tuv asian bus nutag ter dundaa Oros Mongoliin Baigal dalai Huvsgul nuuriin huin holboog taslah uildel bolno. Australchuud yaj baigali delhii nutag usaa shataaj tuveej baidagiig tednii sayhan shataj ustssan nutag usnaas ni harj boloh baih

0  |  0
Хөвсгөл(66.181.161.118) 2020 оны 03 сарын 03

Уул,Уурхай Монголд ухсан нүх,өр хоёр л үлдээдэг.Гадаад , дотоодын хэдэн хулгайчууд хагарч язартлаа хожиж,иргэд эх нутагтаа амьдрах аргагүй болтлоо хохирдог.

4  |  0
Зочин(202.55.188.81) 2020 оны 02 сарын 15

Зиндаа гэж ийм нэг даржин сайт жишээ нь Христийн мэндэлсэний 21-р зууны 20-р онд иймэрхүү мэдээгээр хүмүүсийн тархийг яг л социализмын үеийнх шиг угаачихна гэж бодоод байгаа юм байх даа. Ийм новшийн мэдээ төлбөртэй цацаад байхаар нэрээ баастаж, мэдээллийн орон зай дахь байр сууриа л алдана шүү дээ. Өөр яах вэ дээ.

0  |  6
зочин(202.170.68.38) 2020 оны 02 сарын 13

Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 1960 оны үед нээсэн.Ард түмний төөрөгдүүлж уул усны нэрийг зориуд санаатай Овоот гэж нэр өгч ашиглахаар Аспайр майнин компани улаарч байна. Энэ нутагт төрж өссөн учраас Овоот гэдэг газар байхгүй.

2  |  0
зочин(202.170.68.38) 2020 оны 02 сарын 13

Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 1960 оны үед нээсэн.Ард түмний төөрөгдүүлж уул усны нэрийг зориуд санаатай Овоот гэж нэр өгч ашиглахаар Аспайр майнин компани улаарч байна.

3  |  0
Зочин(202.55.188.81) 2020 оны 02 сарын 14

Яасан ойрхон хардаг юм бэ? Гэр дээр дэлгэсэн ааруул ээзгий тоос болно ч гэх шиг. Юу вэ эн одоо? Энэ төслөөс улс оронд орж ирэх нийт өгөөжийг яагаад ярихгүй байна аа? Хэдэн зуун тэрбум төгрөгний татвар, мөн орон нутагт хандив, нутгийн иргэдэд ажлын байр, үнэгүй цэцэрлэг сургууль, хэдэн аймгийн, хэдэн арван сумдыг дайрсан босоо тэнхлэгийн авто зам, магадгүй төмөр зам, түүнийг дагасан хөгжил гээд зүйрлэшгүй их баялагийн тухай ярих ёстой шүү дээ. Бид ямар мунхаг хүмүүс вэ, ямар өрөвдмөөр сэтгэдэг юм бэ? Энэ Аспайр майнин гэдэг компанийн хяналтын багцыг монгол хүн эзэмшихээр болж байгаа юм билээ.

2  |  10
Болохгүй(192.82.69.169) 2020 оны 02 сарын 14

Аспайр майнингд 1 монгол бөхийн хувьцаа их гэсэн мэдээ явж байсан даа хөвсгөлмйнхөн босох хэрэгтэй ундны ус гол мөрний урсац бүрэлддэг дээр газар орноо сэндийлээд иргэд түй ч баяжихгүй харин ч нутаг орны иргэд л хамгийн ихээр хохирч үлддэг гэдгмйг өмнөх жишээнүүдээс харсан даа хайран газар орон минь

4  |  0
Зочин(66.181.167.60) 2020 оны 02 сарын 14

Одоо болиочээ газраа ухуулаад Монгол түмэн хожсонгүй монгол газар орон минь шархалж үлдээд үр хүүхдүүд минь сайхан газар байсийн гэнэлээ гээд санаа алдаад суух болохнээ. Уул уурхайг хариуцлагатай болгох хууль эрх зүй нь байхгүйтэй адил байхад эсэргүүцэж байна.

2  |  0
Зочин(202.9.46.45) 2020 оны 02 сарын 13

Энэ Овоот гээд байгаа нь Могойн голын ууохайг нөөц талбай. Шинээр нээсэн биш өөртөө зориулсан хуулийн цоорхойг ашиглан Ашигт малтмалын ХЭГ ажилладаг өлөн хулгайч цөөврүүд авч гадны компанид зарсан. Ийм түүх зөндөа шалгах л хэрэгтэй

2  |  0
Зочин(202.179.31.107) 2020 оны 02 сарын 13

Монгол хүн өөрсдөө он удаан жил байгалдаа хал балгүй ашиглаад болоод байхад заавал гадны шуналтнуудыг оруулж байгаль орчноо сүйтгүүлэх шаардлага байхгүй. Шийдвэр гаргагчид гадныхантай нийлж бохир ажлаа хийхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэмцэх л хэрэгтэй. Говь нутгаас бид дэмжинэ шүү.\n

3  |  0
Muugii(192.82.71.187) 2020 оны 02 сарын 13

Нутгийн иргэд л энэ бүхнийг ил болгож тэмцлийг эхлүүлж ард түмэн дэмжинэ шүү дээ, эс тэгвэл ард түмэн хаана юү болж байгааг яаж мэдэх билээ

2  |  0
Зочин(64.119.16.211) 2020 оны 02 сарын 13

Одоо зэвсэгжих хэрэгтээ болжээ. Төрд бугалсан хулгайч дээрэмчидтээ хэл амаараа ойлголцох боломж өдрөөс өдөрт алсраад дарангуулал даамжраад хүний эдлэх ёстой эрх чөлөөг боймлоод хэсэг бүлэг дээрэмчидын бүлэглэл дэндүү даварч дээш нь цоройж эргээд буухгүй юм шиг авирлаж бгаа энэ цаг үед зэвсэгээр мах ясанд нь ойлгуулаж дуу намсгагчтай дуран хараатай овор багатай оноо сайтай буугаар зэвсэглэж ил далдуур энэ дээрэмчдээс хэсэгийг тонилгохгүй бол үгэнд орохгүй юм бна даа

3  |  0
mandahbayir(66.181.184.203) 2020 оны 02 сарын 13

odoo ashiglahgui bol hezee ashiglah yum zuv zohistoi ashiglah hergtei \n

1  |  2
Зочин(202.126.89.237) 2020 оны 02 сарын 13

Новшнуудыг бугдийг нь бууд

1  |  0
Зочин(202.126.89.237) 2020 оны 02 сарын 13

Новшнуудыг бугдийг нь бууд

2  |  0
Зочин(202.126.89.237) 2020 оны 02 сарын 13

Новшнуудыг бугдийг нь бууд

2  |  0
Зочин(202.126.89.237) 2020 оны 02 сарын 12

Новшнуудыг бугдийг нь бууд

0  |  0
Зочин(202.126.89.237) 2020 оны 02 сарын 12

Новшнуудыг бугдийг нь бууд

0  |  0
Зочин(202.126.89.237) 2020 оны 02 сарын 13

Новшнуудыг бугдийг нь бууд

2  |  0
Зочин(49.0.218.231) 2020 оны 02 сарын 13

эх орноо хайрлаж Төслийг яаралтай зогсооно уу

4  |  0
Ми(64.119.20.47) 2020 оны 02 сарын 13

За битгий солиорцгоо ашиглахгүй яадаг юм

2  |  3
Бууд(202.55.188.81) 2020 оны 02 сарын 13

Шууд бууд хулгайчуудыг тархий нь хага бууд

4  |  0
Ашас(202.9.46.197) 2020 оны 02 сарын 13

Авилга авсан даргын барьж Эхнэр хүүхдийн айлгаад Нүдчих

4  |  0
Зэвсэглэн (202.126.89.45) 2020 оны 02 сарын 13

Ямар нэгэн аргаар зэвсэглэхээс өөр арга үгүй болж дээ. Одоо ер нь зэвсэгт тэмцэлд бэлдэх хэрэгтэй.

5  |  0
Top