Машины дугуй хулгайлж, обудыг нь салган зардаг этгээд баригдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Нийслэл хотод удаа дараа автомашины дугуй хулгайлж обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Очирбат нь илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар М гэгч нь 10 орчим автомашины 21 орчим дугуйг хулгайлсан болох нь тогтоогдоод байна.

Иймд, иргэд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top