ѲГЛѲѲНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Өнөөдөр 2020.02.12. Энэ оны 43 дахь өдөр бол он дуусахад 323 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 05 минутад мандлаа. 18 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -11 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүүхдийг цэргийн албанд дайчлахын эсрэг олон улсын өдөр. Түүнчлэн Чарльз Дарвины өдөр буюу түүний төрсөн өдөр юм. Мьянмарт өнөөдөр Холбооны өдөр бол Венесуэлд Залуусын, АНУ-д Гэрлэлтийн эрх чөлөөний, Тажикистанд 1990 онд Душанбед болсон олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амиа алдсан хүмүүсийг дурсах өдөр.

Энэ өдөр Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Барак, Америкийн уран зөгнөлт зохиолч Терри Бисон, Америкийн программист Филипп Циммерман, жүжигчин Жош Жэймс Бролин, Кристина Риччи, кино найруулагч Даррен Аронофски, Оросын хөл бөмбөгч Дмитрий Лоськов, Италийн биатлонч Микела Понца, Оросын хоккейч Олег Сапрыкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1973 оны энэ өдөр “Марс-5” хөлөг Марс гарагийн тойрог замд амжилттай гарчээ.

1994 оны энэ өдөр Лиллехаммерт Өвлийн XVII олимпын нээлт болжээ. Наадмыг Норвегийн хаан V Харальд нээв.

2009 оны энэ өдөр Зиллур Рахманыг санал хураалтгүйгээр Бангладешийн Ерөнхийлөгчөөр шууд томилжээ.

2010 оны энэ өдөр Ванкуверт Өвлийн XXI олимпын нээлт болов.

Энэ өдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай . Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Энэ өдөр гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн бол мод суулгах, улаа гаргах, хиншүү хярвас тавихад тохиромжгүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top