Коронавирустэй гэж хүмүүсийг айлгаад баривчлагджээ

2020 оны 02 сарын 11

ОХУ-ын нийслэл Москва хотын метронд коронавирусийн халдвартай мэт жүжиглэн, хүмүүсийг айлгасан залуучуудыг Цагдаагийн газраас баривчилжээ.

Нэг нь метронд ороод гэнэт унан, чичирч эхэлсэн бөгөөд найз нь энэ үеэр “Коронавирус байна” гэж хашхиран хүмүүсийг айлгасан байна. Халдвар авахаас айсан хүмүүс таран зугтжээ.
 


Энэ сарын 2-нд болсон тус явдлыг цагдаа нар шуурхай шалган мөрдөж, сэжигтнийг баривчилжээ. Хэрэгтний нэр Караматулла Жабаров. Найзуудтайгаа нийлж, жүжиг тоглосон зорилго нь олон нийтийн сүлжээнд олон лайк авах.

Цагдаагийн газраас Караматулла Жабаровт танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бусад сэжигтнүүдийг эрэн сурвалжилж, оргон зайлсан хэргээр ял нэмэх гэнэ. “Жүжигчид” таван жилийн хорих ял, 500 мянган рублийн торгууль хүлээж магадгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Balarsiin(98.253.30.34) 2020 оны 02 сарын 12

Balai iymaar togldog zolignuud ve.

0  |  0
. (176.41.152.26) 2020 оны 02 сарын 11

Tenegvvd. Togloom ni shogloom bolj

0  |  0
Top