Вьетнамд гурван сартай хүүхдээс коронавирус илэрчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас гурван сартай хүүхдээс коронавирус илэрсэн тухай мэдээллээ. Тухайн охины эмээ нь ч мөн адил коронавирустэй болох нь тогтоогдсон байна.

Эмээ нь ач охиноо харж байсан бөгөөд яг нэг өдөр халуурч, ханиалгаж, амьсгалахад хүндрэлтэй болсон тул эмчид ханджээ.

Бага насны хүүхдээс коронавирус илэрсэн тул тухайн охины төрсөн аав, ээж гэр бүлийнх нь хүмүүсийг түр тусгаарлан нарийвчилсан шинжилгээ авах юм байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top