ОХУ: Коронавирустэй гэж айлгасан блогчийг баривчилжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

ОХУ-ын цахим орчинд алдартай блогч Каромат Жаборовыг нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, зохиомол айдаст автуулсан гэх үндэслэлээр баривчлан саатуулжээ.

YouTube болон Instagram-д Кара.Пранк суваг хөтөлдөг тэрээр өнгөрсөн баасан гарагт Москва хотын метронд “коронавирус, коронавирус” гэж хашхиран ухаан алдан унасан бичлэг хийсэн юм.

Хэдийгээр камерын бичлэг хийхийн тулд худлаа жүжиглэсэн гэдгээ метронд байсан хүмүүст хэлсэн боловч Халдварт өвчин судлал болон цагдаагийн байгууллагыг хэн  нэгэн нь дуудсанаар байдал улам хүндэрчээ.

Москва хотын шүүхээс түүнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан бол бичлэг хийхэд оролцсон хоёр этгээдийн зорчих эрхийг хязгаарласан байна. Хэргийн нотлох баримт болгож блог болон нийтийн сүлжээний хуудас хөтөлдөг ухаалаг утас, өндөр хүчин чадлын компьютер зэргийг нь хураан авчээ.

 

 Эх сурвалж: RT

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top