Токио2020: АНУ-ын сагсан бөмбөгийн багийн урьдчилсан бүрэлдэхүүн

2020 оны 02 сарын 11

АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооноос ирэх зун Японы нийслэлд болох “Токио 2020” олимпын наадамд оролцох шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа.

Нийт 44 тоглогч сонгосны дотор 2016 оны олимпын аварга 9, 2019 оны ДАШТ-д оролцсон 12 тоглогч бүгд багтжээ.

Урьдчилсан бүрэлдэхүүн:

Бэм Адебайо (Майами), Ламаркус Олдриж (Сан-Антонио), Харрисон Барнс (Сакраменто), Брэдли Бил (Вашингтон), Девин Букер (Финикс), Малкольм Брогдон (Индиана), Жейлен Браун (Бостон), Жимми Батлер (Майами), Майк Конли (Юта), Стефен Карри (Голден Стэйт), Энтони Дэвис (Лейкерс), Демар Дерозан (Сан-Антонио), Андре Драммонд (Кливленд), Кевин Дюрэнт (Бруклин), Пол Жорж (Клипперс), Дрэймонд Грин (Голден Стэйт), Жеймс Харден (Хьюстон), Монтрез Харрелл (Клипперс), Жо Харрис (Бруклин), Тобайас Харрис (Филадельфи), Гордон Хэйворд (Бостон), Дуайт Ховард (Лейкерс), Брэндон Ингрэм (Шинэ Орлеан), Кайри Ирвинг (Бруклин), Леброн Жеймс (Лейкерс), Кайл Кузма (Лейкерс), Кавай Леонард (Клипперс), Дамиан Лиллард (Портленд), Брук Лопес (Милуоки), Кевин Лав (Кливленд), Кайл Лаури (Торонто), Жавейл Макги (Лейкерс), Крис Миддлтон (Милуоки), Донован Митчелл (Юта), Виктор Оладипо (Индиана), Крис Пол (Оклахома-Сити), Мэйсон Пламли (Денвер), Маркус Смарт (Бостон), Жейсон Тейтум (Бостон), Клэй Томпсон (Голден Стэйт), Майлз Тернер (Индиана), Кемба Уокер (Бостон), Расселл Уэстбрук (Хьюстон), Деррик Уайт (Сан-Антонио).

Шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнийг ирэх хавар зарлана. Токиогийн олимпын наадам долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-д явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top