Гэри Рассель: Ломаченкогоос даагаа нэхмээр байна

2020 оны 02 сарын 10

WBC холбооны хагас хөнгөн жингийн аварга (57,2 кг) Гэри Расселль (31-1, 18 КО) өчигдөр манай Н.Төгсцогттой тулалдаж, аваргын бүсээ амжилттай хамгаалсан.

Тулааны дараа Гэри WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга, Мексикийн Лео Санта Крустэй (37-1-1, 19 КО) аваргын бүс нэгтгэх тулаан хийлгэхийг шаардлаа. Хэрэв түүний шаардлагыг биелүүлэхгүй бол 61,2 кг-ийн жинд шилжих болно гэдгээ мэдэгдсэн байна.

Гэри Расселль мэргэжилд 31 тулалдахдаа ганцхан ялагдсан. Түүнийг ялсан боксчин бол сонирхогчдын боксын олимп, дэлхийн хошой аварга Украины Василий Ломаченко.

Гэри “Намайг ялсан ганц тамирчин болох Ломаченкогоос (14-1, 10 КО) даагаа нэхэх нь миний хувьд их чухал, зарчмын хэрэг юм. Харин тэр надтай тулалдах уу? Тулалдаасай гэж найдаж байна” гэж ярьжээ.

Ломаченко, Расселль хоёр 2014 оны зургаадугаар сард WBО холбооны хагас хөнгөн жингийн аваргын төлөө тулалдсан. Тун өрсөлдөөнтэй тулааны дараа шүүгчийн саналаар Ломаченко ялж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top