Оскар 2020 | “Жокер” киноны хөгжим шилдгээр шалгарлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Энэ жил жүжигчдийн баг, ур чадвар, зураг авалт зэргээрээ шуугиан тарьж чадсан “Жокер” кино шилдэг киноны хөгжим төрөлд ялалт байгууллаа. Академийн 92 дахь удаагийн наадамд “Жокер” кино 11 төрөлд нэр дэвшсэнээс ийнхүү өнөөдөр анх удаагаа шагнал хүртэж байна.

“Жокер” киноны хөгжмийг Исландын залуу хөгжмийн зохиолч, гарамгай морин хийлч Хилдур Гуснадоттир зохиосон юм.

Ийнхүү тэрбээр Оскарын наадмын түүхэнд зөвхөн гоцлол уран бүтээлээрээ киноны шилдэг хөгжим зохиолыг хүртсэн анхны хүн боллоо.

Тэрбээр өмнө нь “Сикарио” кино болон HBO сувгийн шилдэг цуврал “Чернобыл” киноны хөгжмийг зохиож байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top