ЭЕШ-д царай таних технологи ашиглана

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр /2020.02.10/ эхэллээ. ЭЕШ-ын бүртгэл 2020.02.10-наас 2020.04.15-ны 18:00 цаг хүртэл орон даяар үргэлжлэх онлайнаар явагдах юм.

Энэ жил 32 мянган шалгуулагч ЭЕШ-д орно гэсэн тооцоо гарсан ба улсын хэмжээнд 50 шалгалтын байр бэлтгэхээр төлөвлөжээ.

Харин бүртгэл бүрэн онлайнаар болох тул аль нэг газар очиж бүртгүүлэх шаардлагагүй юм байна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн ЭЕШ болох зарим газарт царай таних технологийг туршилтаар нэвтрүүлэхээр болжээ. Учир нь шалгалтад орогсод холбогдох материалаа гээгдүүлэх болон өөрийнхөө оронд хүн оруулах тохиолдол гардаг тул царай таних технологийг ашиглахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top