Оскар 2020 | 47 настай Эминем “Оскар”-ыг доргиов

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

 

Лос-Анжелесийн Долби театрт болж байгаа 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг чимсэн бас нэгэн зүйл нь дуучин Эминем тайзан дээр гарч ирсэн мөч байв. 47 настай Эминем өөрийн хит “Lose Yourself”-ээ дуулж, кино оддыг суудлаас нь босгож чадлаа. Алдарт Мартин Скорсезе хүртэл “доргижээ”.

Одоогийн байдлаар нийт 24 номинацийн 15 нь тодроод байна. “1917” кино гурван алтан баримал гардаж тэргүүлж эхэллээ. Араас нь “Холливудад нэг удаа” болон “Ford v Ferrari” кинонууд тус бүр хоёр “Оскар” гардсан амжилттай явж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top