Парисын Их Дуулга: Эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 09

“Бага дэлхийн аварга” гэгддэг жүдо бөхийн “Парисын Их Дуулга” тэмцээн Францад үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 122 орны 800 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөж байгаа дотор манай 20 жүдоч байгаа.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болж, манай шигшээ баг 1 мөнгө, 4 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 7-д жагсаж байна.

Рюжү Нагаяма, Соичи Хашимото нарын алтан медалиар япончууд тэргүүлж, тус бүр нэг алтан медальтай БНСУ (Ан Ба-Ул финалд нутаг нэгт Ким Лим-Хваныг ялсан), Украин (Дарья Белодед), Косово (Дистрия Красничи 52 кг-д эргэн ирж,  Кельмендигийн эзгүйд тэргүүлэв), Канад (ялагдал гэдгийг бараг мартаад багаа Криста Дэгүчи), Франц  (Кларисс Агбеньену) манай багийн урд бичигдэж байна. Манай баг нэг алтан медаль авахад багийн дүнгээр тэргүүлээд эхлэх юм.
 


Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг D хэсгийг толгойлж барилдсан.

Эхлээд Австрийн Катарина Танзерийг цэвэр ялсан.
 

Дараа нь нутгийн бөх VAUGARNY Melodie-г мөн иппон яллаа.
 


Хэсгийн аваргын төлөө Японы Кога Ваканад торгуулиар ялагдлаа. Өнгөрсөн жил мөн энэ 18 настай охинд ялагдаж байв.
 


Дагах барилдаанд Израилын RISHONY Shira-г цэвэр ялсан.
 


Францын бөх Ширине Боуклийг өчих мэхээр ялж, хүрэл медаль зүүлээ.
 


Энэ жинд барилдсан Г.Наранцэцэг  эхний тойрогт ОХУ-ын Кузнецовад 10 секундэд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
 


Эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой эхний тойрогт Гүржийн LEVYTSKA-SHUKVANI Tetiana-д ялагдсан.
 


Л.Сосорбарам эхний тойрогт Гүржийн JANASHVILI Mariam-г цэвэр давсан.
 


Дараа нь Хайтийн Сабианаг торгуулиар цэвэр яллаа.
 


Л.Сосорбарам хэсгийн аваргын төлөө Францын Астриде Гнетод унаснаар цааш шалгарч чадсангүй.
 


57 кг-д зодоглосон Д.Сумъяа Францын Hélène Receveaux-г иппон ялсан.
 

Дараа нь Доминиканы Ана Росаг цэвэр ялсан.


Болгарын Ивелина Илиеваг давлаа.
 


Хэсгийн аваргын төлөө Канадын Жессика Климкайтыг яллаа.
 


Хагас шигшээд Португалын Мелма Монтейрог хансокүмэкэгаар ялж, финалд шалгарсан.
 


Алтан медалийн төлөө Канадын япон бөх Криста Дэгүчитэй барилдаж, ялагдлаа. Хоёр бөхийн ялалтын харьцаа 1-2 Дэгүчи тэргүүлж байна.
 


63 кг-д Б.Ганхайч Мадагаскарын NOMENJANAHARY Damiella-г цэвэр ялсан.
 


Дараа нь Словены Тина Трстенякд торгуулиар ялагдлаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.156) 2020 оны 02 сарын 09

Канадын бөх ч ширүүн нөхөр бна . Уугуул бллтой

0  |  0
Top