Фейсбүүк компанийн твиттер хаягийг хакерджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 09

Нийгмийн сүлжээний аварга загас Фейсбүүк компанийн твиттер дэх албан ёсны хаягийг “OurMine” нэртэй хакерын бүлэглэл хакерджээ.

Хэдийгээр NBC телевизийн суваг уг группийг Арабын нэгдсэн эмирт улс болон Саудын Арабын хөрөнгө оруулалттай гэж мэдээлжээ.  

Фейсбүүкийн албан ёсны твиттер хаягийг 13.4 сая хүн дагадаг олон дагагчтай компанийн хаягийн нэг юм. Тус групп твиттер хуудсандаа өөрсдийнхөө талаар мэдээлэл оруулж, хакердаж чадна гэдгээ жиргэсэн байна.

Өмнө нь уг хакерын групп Netflix, ESPN, NFL-н албан ёсны фейсбүүк хуудас болон твиттер хаягийг хакердаж байсан юм.

 

“OurMine” хакерын бүлэглэл ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс халдлага хийгээгүй фейсбүүк, твиттер зэрэг томоохон компанийн аюулгүйн систем ямар сул байгааг харуулах зорилготой гэж мэдэгдсэн юм.

Хэрэв ямар нэгэн байдлаар аюулгүй байдлаа хангах бол “Our Mine” групптэй холбогдож үйлчилгээнд хамрагдахыг санал болгожээ.

Эх сурвалж: NBC, BBC

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top