Абдулрашид Садулаев анхны сая дагагчтай бөх боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Тамирчдын хэн нь алдартайг спортын амжилтаас гадна олон нийтийн сүлжээ, тэр дундаа инстаграм хуудасны дагагчдынх нь тоогоор хэмждэг болсон.

Чөлөөт бөхийн ертөнцөд энэ үзүүлэлтээр Дагестаны танк дэлхийд тэргүүлж байна. Спортын амжилтаар ч түүнтэй эн зэрэгцэх бөх байхгүй. Инстаграмд олон дагагчтай болохын тулд байнга пост оруулах, зургаа нийтлэх зэрэг олон арга байдаг бол Садулаев хиймлээр дагагчдынхаа тоог нэмэх гэж оролддоггүй.  

Анхны “саятан” бөх болсон талаараа тэрбээр инстаграмдаа “Найзууд аа, саяхан миний дагагчдын тоо нэг сая хүржээ. Би олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаггүй, тоонд ач холбогдол өгдөггүй хүн гэдгийг та бүхэн мэднэ. Сая дагагчтай болно гэдэг миний хувьд илүү их хариуцлага, улам их ажиллах хөшүүрэг боллоо. Та бүгдэд баярлалаа” гэж бичсэн байлаа.

Инстаграмын хамгийн олон дагагчтай 13 бөх

Абдулрашид Садулаев – @sadulaev_abdulrashid – 1 сая.

Жордан Барроуз @alliseeisgold – 609 мянга.

Хассан Яздани @hasan_yazdani73 – 459 мянга.

Кайл Снайдер @snyderman45 – 280 мянга.

Мурад Нухкадиев – @murad_nukhkadiev – 259 мянга.

Адам Батыров @batirov_adam – 251 мянга.

Дэвид Тейлор – @magicman_psu – 233 мянга.

Кайл Дейк @kyledake444 – 197 мянга.

Франк Чамизо – @frankchamizo92 – 166 мянга.

Баджранг Пуния – @bajrangpunia60 – 141 мянга.

Магомед Курбаналиев – @kurbanaliev65 – 123 мянга.

Сослан Рамонов – @soslan__ramonov – 123 мянга.

Хажимурат Гацалов – @hgatsalov – 118 мянга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top