Ховд аймагт коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ

2020 оны 02 сарын 07

ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн буюу хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байна.

Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, ядрахгүй байх хэрэгтэй. Гадуур аль болох явахгүй, олон хүнтэй газраар зорчихгүй байхыг анхааруулъя. Хувь хүмүүс эрүүл мэндийн сахилга батаа сайн хангаж, коронавирусийн халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр хэвлэл мэдээллийн салбарын та бүхэн анхаараарай. Худал ташаа мэдээлэл гаргах, олон нийтийг айдаст автуулах нь эргээд улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй” гэлээ.  

Нийслэлийн байнгын ажиллагаатай найман постод эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагийн турш ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Atman(66.181.184.28) 2020 оны 02 сарын 07

Нутгийн нэр баасдаад

0  |  0
Булган(103.57.94.42) 2020 оны 02 сарын 08

Булганыхан тусаагүй байхад бүү сандарцгаа

2  |  0
R.Rsedenbal.(66.181.189.141) 2020 оны 02 сарын 08

Baruun hilee yaraltai haahgvi bol korono birus orj irehgvi geh batalgaa baihgvi.Hvvrciig jaabal azih shaardlagatai yum bol Venchiin Ulaan vzvvrt buulgaj bolno shvvdee.

3  |  0
Уншигч (103.229.120.223) 2020 оны 02 сарын 08

Зөв оношилоосой билээ

3  |  1
Соко(202.21.107.6) 2020 оны 02 сарын 08

Сайн байна уу Ховд аймагт тусгаарлагдсан 2 хүний хариу ямар гарсан бэ

5  |  3
Top