Н.Төгсцогт, Гэри Расселийн тулааны хэвлэлийн бага хурал боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Монгол төдийгүй дэлхийн бокс сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа нэгэн тулаан ирэх Бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын “PPL Center” спортын ордонд болно.

Энэ тулаанд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цол хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой хийх юм.
 


Тулааны өмнөх хэвлэлийн бага хурал хэдхэн цагийн өмнө “PPL Center” спортын ордонд болж, өрсөлдөгчид нүүр туллаа.
 


Гэри Рассель 31 настай, мэргэжлийн рингд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа бол манай Төгсөө мэргэжлийн боксын рингд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан.
 


Энэ хоёрын тулаан тус үдшийн оргил тулаан бөгөөд манай тамирчны өмнө WBA-гийн хөнгөн жингийн цолны төлөө аварга асан Гиллермо Ригондо, Либиоо Солис,  WBA-гийн 57,2 кг-ийн аваргын бүсний горилогч болохын төлөө Жэймэ Арболеда, Жейсон Велес нарын тулаан болох юм.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(1.25.79.19) 2020 оны 02 сарын 09

manaihaan saihan uram hairla. uzuuleed uguurei.

0  |  0
Эгэл(192.82.77.73) 2020 оны 02 сарын 08

Эсрэгээрээ хөө

0  |  0
ЛЕЕ(66.181.160.77) 2020 оны 02 сарын 09

ТАНАЙ ТӨГСӨӨ Ч АРЧУУЛАХ БАЙХ. 3 РАУНД ТЭСЭХНҮҮ . СУРГАЛТ БОЛОХ БИЗ

3  |  1
Top