ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

2020 оны 02 сарын 06

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, 8-наас хүйтний эрч нэмж суларна.

 

2020 оны хоёрдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчил¬сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулсаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

 

2020 оны 02 дугаар сарын 08-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж,  салхи секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч нэмж суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  0-5 градус хүйтэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top