Билял Маховын өмгөөлөгч: Шалгалт дуусаагүй байхад мэдэгдэл хийхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Лондоны олимпын мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, ОХУ-ын чөлөөт бөхийн тамирчин Билял Махов хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон талаар бид мэдээлсэн.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили "Интерфакс"-т ярилцлага өгөхдөө Маховыг нэр дурдан хэлсэн юм.
 


Билял Маховын өмгөөлөгч Алим Бишенов энэ талаар “Шалгалт дуусаагүй байхад хэвлэл мэдээллээр тамирчны нэрийг дурдах нь зохимжгүй бөгөөд хориотой зүйл. Яагаад Михаил Мамиашвили мэдэгдэл хийснийг ойлгохгүй байна. Ямар бодис, ямар хэмжээгээр илэрсэн зэргийг мэдээлэх хугацаа болоогүй байгаа. Маховоос допингийн шинжилгээ авсан нь үнэн. Одоо бид шинжилгээний хариутай танилцаж байна. Дахин хэлэхэд эцсийн хариу гараагүй байхад элдэв дүгнэлт хийж болохгүй” гэж ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top