Абдулрашид Садулаевын шийтгэл дуусаж, Европын АШТ-д барилдана

2020 оны 02 сарын 06

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын тамирчин Абдулрашид Садулаевийн барилдах эрхийг дөрвөн сараар хассан. Алдарт бөхийг шийтгэсэн шалтгаан нь тэрбээр спортыг улс төрийн зорилгод ашигласан хэрэг байлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болсон чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн Абдулрашид Садулаев шагнал гардуулах ёслолд Имам Шамилийн зурагтай цамцтай ирсэн төдийгүй дэлхийн аваргын ялалтаа Шамильд зориулж байгаагаа ярилцлагадаа хэлсэн. Үүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос улс төрийн асуудал гэж үзсэн юм.

Имам Шамиль бол Кавказын ард түмний үндэсний баатар. Тэрбээр Дагестан, Чеченийн ард түмнийг нэгтгэн, XIX зуунд Хойд Кавказын имамат улс байгуулан, Хаант Оросын эсрэг тэмцэж явсан хүн юм.

Түүний шийтгэлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 21-нд дууссан. Шийтгэл дууссаны дараах анхны тэмцээн нь энэ сарын 10-нд Италийн Ромд эхлэх бөхийн гурван төрлийн Европын АШТ болж байна.

Чөлөөт бөхийн төрөл 14-нд эхлэх бөгөөд Абдулрашид Садулаев ОХУ-ын багийн ахлагчаар томилогджээ.

ОХУ-ын шигшээ баг

Эрэгтэй

57 кг. Азамат Тускаев.

61 кг. Александр Богомоев – 2015 оны Европын наадмын аварга.

65 кг. Курбан Шираев.

70 кг. Исраил Касумов – Тивийн аваргын хос медальт (2016, 2017).

74 кг. Магомедрасул Газимагомедов – Дэлхийн хошой аварга (2015, 2018), 2015 оны Европын наадмын аварга.

79 кг. Магомед Рамазанов.

86 кг. Артур Найфонов – 2018 оны Европын аварга, 2019 оны ДАШТ-ий медальт.

92 кг. Батырбек Цакулов.

97 кг. Абдулрашид Садулаев – 2016 оны олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын 4 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019).

125 кг. Балдан Цыжипов.

Эмэгтэй

50 кг. Милана Дадашева – 2018 оны Европын аваргын хүрэл медальт.

53 кг. Стальвира Оршуш – Европын хошой аварга

55 кг. Ольга Хорошавцева – 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт

57 кг.  Марина Симонян

59 кг. Любовь Овчарова – 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт

62 кг. Инна Тражукова – 2019 оны дэлхийн аварга

65 кг. Мария Кузнецова – 2019 оны Европын наадмын хүрэл медальт

68 кг.  Ханум Велиева  - Өсвөрийн хошой дэлхийн аварга

72 кг.  Наталья Воробьева – 2012 оны олимпын аварга

76 кг. Екатерина Букина  - 2016 оны олимпын хүрэл медальт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨӨ(66.181.191.219) 2020 оны 02 сарын 06

ЭРЧҮҮД ДУНД НЭГ Ч ОРОС АЛГА.

0  |  0
Top