Хятадын шигшээ баг бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Ирэх гуравдугаар сард ОХУ-ын Эрхүүд бөмбөгтэй хоккейн ДАШТ явагдана. Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд А хэсгийн тоглолт болох бол манай шигшээ багийн багтсан В хэсгийн тоглолт гуравдугаар сарын 1-6-нд болно.

А хэсэгт Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн багууд багтаж байгаа.

Монголын шигшээ баг В хэсгийн А-д Нидерланд, Унгар, Чех, Украин, Хятад улсын багтай хамт орсон. Эхний тоглолтоо гуравдугаар сарын 1-нд Хятадын багтай хийх байсан боловч Хятадын шигшээ баг коронавирусийн халдварын улмаас тэмцээнд оролцохоо больжээ.

Тиймээс тус хэсгийн хуваарийг дахин хийхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top