Г.Ариунбаатар Приморийн хязгаарт урилгаар дуулна

2020 оны 02 сарын 06

Приморийн хязгаарын Дуурийн театр энэ сарыг Олон улсын сар болгон үзэгчдэдээ бэлэг барьж байна.

ОХУ-ын театрууд, Монгол, Өмнөд Солонгосын дуучид урилгаар тус театрт тоглох юм.
 


Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 20-ны өдөр Жакомо Пуччинигийн "Тоска” дуурьт  ОХУ-ын Гавьяат жүжигчин Елена Разгуляева, Буриадын Гавьяат жүжигчин Мэргэн Санданов нарын хамт тоглоно. Удирдаачаар Японы маэстро Шизүо Күвахара ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top