ДАРХАН-УУЛ: Тусгаарласан эмэгтэйн шинжилгээний хариу маргааш гарна

2020 оны 02 сарын 05


Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй БНХАУ-д зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул тухайн иргэнийг тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байгаа талаар ЭМЯ өнөөдөр /2020.02.05/ мэдээлэл өгсөн. Тусгаарлагдсан иргэний биеийн байдлын талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа. 


-Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн байдал нь ямар байгаа вэ?

-Биеийн байдал дунд зэрэг. Ханиалгаж, цээж хөндүүрлэсэн шинж тэмдэгтэй байна. Халуураагүй. Тухайн иргэн нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд Тайваньд зорчсон. Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатарт онгоцоор ирж, тэндээсээ шууд өөрийн хувийн унаагаар Дархан руу ирсэн гэсэн. Улаанбаатараас өөрийн хувийн унаатайгаа ганцаараа ирсэн гэж хэлж байгаа.

"Коронавирусийн талаар мэдээлэл сайтай байгаа" гэж мэдүүлсэн. Мөн өөрийнхөө талаар "Тайваньд байх хугацаандаа амьтны гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнс хэрэглээгүй. Гадуур гарч хүмүүстэй уулзаагүй" гэсэн мэдээлэл өгсөн. 

-Эмнэлгийн байгууллагад хэзээ хандсан бэ?

-Өчигдөр /2020.02.04/ манай эмнэлэгт хандсан. Эмнэлэгт ирсэн дариуд нь буюу 14:50 цагт тухайн иргэнийг тусгаарласан. Анх ирэхдээ эмнэлэгт хэвтэхгүй гэж байсан ч бид эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлах арга хэмжээ авсан. Эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дээр нь тодорхой шинж тэмдэг илэрч байгаа учраас тусгаарлах ёстой. Шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү явуулаад байна. Шинжилгээний хариу маргааш /2020.02.06/ гарна.


Мөн Дархан-Уул аймгийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Л.Отгондулам энэ талаар дараах мэдээллийг өглөө.

-Өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?

-Өчигдөр /2020.02.04/ 14:50 цагт 30 настай эмэгтэй аймгийн эмнэлэгт өөрөө хандсан. Энэ хүн Тайвань улсад амарч, аялж байгаад нэгдүгээр сарын 30-нд эх орондоо ирсэн. Одоогоор халуурсан шинж илрээгүй. 

Онош нь амьсгалын дээд зам, цочмог үрэвсэлтэй. Шалтгаан нь тодорхойгүй гэсэн оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын клиникт тусгаарлаад байна. Гадаад оронд зорчсонтой нь холбоотойгоор бид шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Маргааш өглөө 10:00 цагийн үед гарах байх. Өвчтөний биеийн байдал хөнгөн байгаа.

-ЭМЯ-наас мэдээлэхдээ тухайн иргэнийг халуурсан гэж мэдээлсэн шүү дээ?

-Чийглэг уур амьсгалтай оронд байж байгаад ирсэн учраас халуун хүйтний харшил өгсөн байх магадлалтай. Монголдоо, хуурай уур амьсгалтай газар ирээд ханиалгах гээд байдаг хүн байна. Өвчтөн одоогоор халуураагүй.

Дархан-Уул аймагт коронавирус илэрсэн мэтээр ойлгож болохгүй. Тогтоогдоогүй гэдгийг иргэдэд анхааруулья. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.138) 2020 оны 02 сарын 06

хаанаас нь дээж авсан гэдэг нь чухал халдвар эхний өдрүүдэд хамар залгиур хоолойд, дараагийн дунд шатанд уушиг цагаан мөгөөрсөнд, бүр сүүлийн шатуудад ходоод гэдэс цусанд илэрч байгаа юм байна шүү дээ, Манай шинжилгээ хаанаас авч байгаа , хэдэн цагт хариу нь гарч байгаа зэрэг нь бүү мэд маш нууц байгаа нь бидэнд итгэл төрүүлэхгүй байна,\n

0  |  0
Дөк(66.181.161.49) 2020 оны 02 сарын 05

Tui gsn nertee ooroo joohon medrel muutai yu

0  |  0
эрүүл сайхан энхмэнд(66.181.161.100) 2020 оны 02 сарын 05

хариу сайн гарнаа хө

3  |  0
Tui(66.181.189.37) 2020 оны 02 сарын 05

Teneg novsh tendee uldehgui

0  |  3
Top